МОРИН ХУУРЧ /Horse violin/

Хийж гүйцэтгэдэг ажил

Морин толгойн сийлбэртэй, ая эгшиг нь сонсголонтой сайхан Монгол үндэстний утсан хөгжмийн зэмсэгийг тоглох ажлыг хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Морин хуур, ноот, Монгол үндэсний дээл, ууж. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хөгжим бүжгийн сургууль, Соёл урлагийн сургуулиудад морин хуурч мэргэжлээр суралцдаг.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үзэгчдэд хөгжимдөж тоглолт хийх, хөгжмийн студид бичлэг хийлгэх буюу бичлэгт орох.
  • Монгол үндэстний хөгжмийн зэмсэг Морин хуурыг тоглож мэргэших.
  • Морин хуурыг гоцлон тоглох, найрал хөгжим, цөөхүүл хөгжмийн хамтлагийн гишүүний хувьд хамтарч тоглох. Хөгжмийн аяыг цээжээр буюу ноот харж тоглох.
  • Дотоодын болон Олон улсын уралдаан тэмцээнд оролцох.
  • Морин хуур хөгжмийн хичээлийг заах. 

Мэргэжлийн ур чадвар

Өндөрлөг, хэмнэлийн сонсгол сайн хөгжсөн, тухайн хөгжмийн зэмсгийг тоглох ур чадварыг эзэмшсэн. Удирдаачийн гарын дохилт, хөгжмийн урсгал чиглэл, жанр төрөл, хөгжмийн онол, дуурьсахуйн ухаан, олон хоолойн ухаан, хөгжмийн шинжлэлийн өндөр мэдлэг, чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Уран сайхны мэдрэмжтэй, хурдан шаламгай, гарын эв дүйтэй, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн. Тоглолт, бэлтгэлтэй үед илүү цагаар сургуулалт хийдэг.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хариуцлагагүй байдлаас болж хөгжмийн өнгө алдах, ая буруу тоглосноос хамтлаг, чуулгын нэр хүндийг унагах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Монгол улсад болон гадаад орнуудад нэр алдраа түгээх, Соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсын ардын жүжигчин шагнал авах.