МУЗЕЙН ТЕХНИКЧ, ҮЗМЭР ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН /Museum technician and conservator/

Хийж гүйцэтгэдэг ажил

Араг яс, эртний амьтан ургамлын чулуужсан үлдэгдэл, утас, торго, уяа, болон даавуун материал зэрэг цуглуулгуудыг музейн үзмэр санд зориулан бэлтгэнэ. Бичиг баримт сэргээх буюу үзмэрийн материалуудыг суурилуулж зохион байгуулж дэлгэн тавина. Гар урлалын зүйлс болон үзмэрүүдийн аюулгүй байдлыг хангаж, тэдгээрийн статус нөхцөлийг тодорхойлон, доголдол согогтой байдлыг нөхөж харуулах байдлаар үзмэрүүдийг суурилуулж зохион байгуулж угсарч бэлтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Цаас, даавуу, мод, металл, шил, чулуу, шавар шаазан болон тавилга хэрэгслүүдийг цэвэрлэгч бодис, уусмал, саван, алчуур, өнгөлөгч ашиглан цэвэрлэнэ. Музейн тооллого хийхийн тулд баримт бичих цаас, баталгаажуулах тэмдэглэлийн дэвтэр, үзэг, цаас, харандаа.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Соёлын сургууль төгссөн, энэхүү ажлыг хийхэд тухайн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үзмэрүүдийг суурилуулахдаа орчны дизайнд тохируулна. Дэлгэмэл үзвэр, самбар, үзмэрийн шилэн хорго моделуудыг байгуулж, үзмэрийн орчинг бэлтгэхэд шаардлагатай материал ашиглах.
  • Үзмэр болон түүний хоргонуудад засвар шаардлагатай эсэхийг тодорхойлж, хамгийн үр дүнтэй, аюулгүй аргыг сонгон засвар хийнэ. Цэвэрлэгч бодис, уусмал, саван, алчуур, өнгөлөгч ашиглан цаас, даавуу, мод, металл, шил, чулуу, шавар, шаазан болон тавилга хэрэгслүүдийг цэвэрлэх.
  • Урлагийн бүтээл үзмэрүүдийг хадгалах, тээвэрлэхэд бэлтгэх.
  • Сайн дурын ажлыг хянах, тэдэнтэй хамтран ажиллах.
  • Янз бүрийн материалыг үзмэрийн төрөл, бичиг баримт, ном, уран зураг, уран баримал, архитектурын төрөл зэрэг үзмэрийн төрлөөр мэргэших.
  • Өрөөний температур, чийглэгийн горимын талаар музейн тайлбарлагч барилгын ашиглалт хариуцсан ажилтнуудад зөвлөгөө, зааварчилгаа өгч, хадгалалтын горим баримталж ажиллах.
  • Бүртгэлийн дугаарыг үзмэрүүдэд оноож, ангилал хийх ба тооллогын ажлыг удирдах.
  • Музейн тайлбарлагч техникийн ажилтнуудад музейн үзмэрүүдийг арчлах, хананд өлгөх цэвэрлэх, хадгалах талаар чиглэл өгч, хяналт тавих.
  • Хээрийн судалгаанд явж хүмүүстэй ярилцлага хийж, үзмэрүүдийг судалж танин, тэмдэглэл хөтөлж, үзмэр олдсон газруудыг судлан үзмэрүүдийг байрлуулах, талбайн фоныг будаж бэлтгэх.
  • Үзмэрүүдийг засварлаж, сэргээж, угсрах ба алга болсон буюу эвдэрсэн хэсгүүдийг нөхөж хийх дизайн гаргах ба олдвор үзмэрүүдийг өнгөн төрхөнд нь оруулан сэргээж, элэгдэл гэмтлээс урьдчилан сэргийлэх.
  • Нийтэд зориулсан хөтөлбөр аяллуудыг бэлтгэж, танилцуулах.
  • Үзмэр хамгаалах сэргээх лабораторийн тайлан бэлтгэх, тайланд үзмэрүүдийн нөхцөл байдлыг баримтжуулж, арчилж сэргээх хувилбарууд, хадгалах арга, хийсэн засварын ажиллагааг тэмдэглэж баримтжуулах.
  • Үзмэр олдворын баримт бичгийг судалж, тухайн олдворын нас, бүтэц, унаган төрх, сэргээн засварлах шаардлага, тохиромжтой хадгалалтын аргыг олж авахын тулд стандартын хими, физикийн туршилт явуулах.
  • Хадгалалт хамгаалалтын шаардлага, бодлого, горимуудыг тогтоох туршилт үзлэгүүдийг явуулах.
  • Шинэ ирсэн олдворыг үзэгчдийн нүдэнд тусах газарт байршуулж, үзмэрт тавих. 

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байх, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, чадвартай байх

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Уран сайхны мэдрэмжтэй, хурдан шаламгай, гарын эв дүйтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажил мэргэжлийн ёс зүйтэй, техник болон бүтээлч сэтгэлгээтэй, бие даан ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Үзмэр олдвор хадгалах горим сахиагүйгээс үзмэр муудах, үзмэрт тавих боломжгүй, үнэ цэнэгүй болох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Туршлага хуримтлуулж, музейн үзмэр эд өлгийн талаар судалж мэдсэнээр сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч болох боломжтой. Өөрийгөө хөгжүүлж дайчилснаар соёл урлагийн ажилтан, музейн захирал хүртэл дэвших боломжтой.