ДАСГАЛЖУУЛАГЧ /Coaches and Scouts/

Хийж гүйцэтгэдэг ажил

Дасгалжуулагч нь сонирхогчийн болон мэргэжлийн түвшний тамирчдад спортын тухайн төрлийн ганцаарчилсан болон багийн спортын үндэс суурь, арга техникийг заана. Тамирчны ур чадвар, тэсвэр тэвчээр, техник ур чадварыг хөгжүүлэхийн тулд бэлтгэл сургуулилтыг удирддаг. Өсөн дэвшиж байгаа тамирчинд сайн тамирчин болох, тэмцэгч чанар, багийн ажиллагааны чухлыг итгүүлж ойлгуулна. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тухайн спортын төрлийн хэрэглэл, шүгэл, бэлтгэлийн төрөл бүрийн зориулалтын хувцас, хэрэглэл, тэмдэглэл хөтлөх журнал, дэвтэр, бичлэг хийх камер, аппарат, хугацаа болон хурд, хүч хэмжигч гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Биеийн тамирын сургуулийг дасгалжуулагчийн чиглэлээр төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Тухайн төрлийн спортоор хичээллэдэг, спортын зэрэг, цолтой байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Төлөвлөгөөний дагуу бэлтгэлийн хуваарь хийх.
  • Өрсөлдөгч баг болон тухайн тамирчны давуу болон сул талыг судалж, дүгнэх
  • Багийн төлөвлөгөө гаргаж, тоглолтонд багийн гишүүдийг сонгох, тоглолтын төлөвлөгөөг танилцуулж, шаардлагатай үед тоглогчдыг сэлгэх.
  • Дасгалжуулах чиглэлээ тодорхойлж, тоглолтын өмнө тоглогчдыг урамшуулж, идэвхжүүлэх.
  • Тамирчдыг ур чадварын дээд хэмжээнд хүргэхийн тулд хүчний бэлтгэл хийлгэх.
  • Овсгоо самбаа, тоглолтын арга, зөв техник болон тухайн спортын дүрмийг тамирчинд зааж, сургах, дадлагажуулах, сэтгэл зүйн бэлтгэл хангуулах.
  • Тамирчдын болон өрсөлдөгчийн ур чадварын үзүүлэлтийг бүртгэх, тухайн тоглогчын ур чадвар, өсөх ирээдүйг тодорхойлж, тамирчны тоон үзүүлэлтүүд болон тоглолтын бичлэг үзэх, тамирчин хэрхэн амжилт үзүүлэх боломжтойг бусадтай зөвлөх.
  • Өсөх ирээдүйтэй тоглогчдод ажил болон урамшуулал санал болгож, багтаа элсүүлэх.
  • Зөвлөлдөх тамирчинг олохын тулд мэдээллийн эх сурвалж ашиглах.
  • Дасгалжуулагч нь тухайн тоглолтонд ялахын тулд тухайн нөхцөл байдал , байрлалд тохирсон тоглох тактикийг зөв сонгох,шинэ туршлагагүй тамирчдаас шинээр элсүүлэхдээ зөв сонголт хийх.
  • Өдөр тутам тамирчдаар бэлтгэл сургуулилт хийлгэж, тамирчин нэг бүрийн ур чадвар биеийн эрүүл мэндийг анхаарч, сайжруулж ажиллах.
  • Залуу тамирчидтай биечлэн ажиллаж, урамшуулж идэвхжүүлэх, нээж хөгжүүлэх.
  • Багийн тамирчдыг амжилтанд хүргэх багийн нэгдмэл байдлыг бий болгож, тоглолтын үед довтолгоо, хамгаалалтын талаар зөвлөгөө өгч, тамирчдыг сэлгэж ажиллах.

Мэргэжлийн ур чадвар

Интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, ажлын туршлагатай, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, ярих, илтгэх, зааж сургах, сэтгэл зүйн мэдлэгтэй, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, нөхцөл байдалд тохируулан хөрвөх чадвартай, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, итгэл үнэмшил төрүүлэх чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, алсын хараатай, сэтгэл хөдлөлөө хянах, хариуцлагатай, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Тухайн дасгалжуулж буй спортын төрлийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болон тамирчдын чадвар дутуугаас осол, бэртэл гэмтэл их тохиолддог.

Ирээдүйд ахих дэвших боломж

Спортын холбоодод удирдах ажилтан, боловсрол болон спортын салбарт багшлах, мэдлэг ур чадвараа дээшлүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дасгалжуулагч болох улс үндэстний шигшээ багийн дасгалжуулагч болох боломжтой.