УРАН БАРИМАЛЧ /Sculptor/

Хийж гүйцэтгэдэг ажил

Гурван хэмжүүрт урлагийн бүтээлийг чулуу, мод, шавар, металл, хиймэл материал ашиглан гараар болон төрөл бүрийн багаж хэрэгслээр урлан хийх ба дизайн гаргана. Зүлгүүр, цүүц, хагас тойргон иртэй цүүц, алх, гагнах багаж хэрэгслэлийг ашиглан биет зүйлийг чулуу, цемент, шавар, мод буюу бусад материалаар урлана. Хөөмөл, шуумал, цутгуурын аргаар бүтээл хийнэ. Гар болон жижиг багажнууд ашиглан гипс, лац зэргээр загвар хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Зүлгүүр, цүүц, хагас тойргон иртэй цүүц, алх, гар болон жижиг багажнууд гипс, лац, гагнуур чулууны багаж, зүлгүүр, өнгөлөх хэрэгсэл ашиглана.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Дүрслэх урлагийн сургуулийг уран барималч мэргэжлээр төгсөж, тодорхой хугацаанд ажлын байранд дадлага хийх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Нэг буюу хэд хэдэн төрлийн үйлдвэрийн материал, бүтээгдэхүүнийг тайрах, тахийлгах, өнгөлөх, эгнүүлэх, холбох зэрэг аргаар өөрчилж урлагийн бүтээлийн хэв гаргах.
  • Металлтай ажиллах тоног төхөөрөмж, гагнуур, чулуучны багаж, тоног төхөөрөмж ашиглан металл буюу чулуугаар уран хэлбэр дүрс бүтээх, төрөл бүрийн багаж хэрэгслэл ашиглан биет зүйл урлах захиалга авах.
  • Зах зээлийн үнэ ханш, борлуулалт болон хэрэгцээ шаардлага, нөхцлийг судлах, уран баримлыг зарж борлуулах буюу зах зээлд нийлүүлэх зорилгоор үзэж шалгах, цэвэрлэх, ангилах,савлах, хадгалах.
  • Уран баримлыг гараар болон багажаар хийх, жижиг ялтас ашиглах.
  • Урлах материалын төрөл, хэмжээг тодорхойлох, үүний дагуу уран бүтээлийн үйлдвэрлэлийг төлөвлөх, материалаа сонгох, жижиг металлууд авах.
  • Бүтээгдэхүүнийг хадгалах, боловсруулалт хийх, сурталчлах, зах зээлд борлуулах, бүтээгдэхүүн, материалын худалдаа, худалдан авалт хийх.

Мэргэжлийн ур чадвар

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ажлын явцад гарч болох эрсдэл

Ирээдүйд ахих дэвших боломж