ДУНД СУРГУУЛИЙН МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ /Elementary school Mongolian language and literature teachers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад батлагдсан хөтөлбөр, стандартын дагуу Монгол хэл, уран зохиолын хичээл заана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хичээлийн стандарт, самбар, хичээлийн хэрэгсэл,сурах бичиг, журнал, компьютер, принтер, гарын авлага, зөвлөмж, Монгол хэлний толь бичиг.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Багш бэлтгэх чиглэлийн их, дээд сургуульд монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр бакалавраас дээш түвшний зэрэгтэй төгссөн, багшлах эрхийн үнэмлэхтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.
  • Монгол хэлний сурагч төвтэй сургалтыг бие даан бүтээлчээр зохион байгуулах.
  • Хичээл заах явцдаа хөтөлбөр, төлөвлөгөөг тогтмол шинэчлэн боловсруулах.
  • Багш, сурагчийн хамтын харилцааг дэмжсэн бүтээлч аргыг сургалтанд хэрэглэх.
  • Дэвшилтэт техник технологийг ашиглаж хичээлийг үр өгөөжийг нэмэгдүүлэх.
  • Сургалтын тав тухтай орчинг бүрдүүлж, сургалт явуулах /Кабинет байгуулах/.
  • Сурагчдын хүмүүжил, төлөвшил, амжиргааны түвшин, бие бялдар, сурлагын талаар төрөл бүрийн судалгааг авч, дүгнэлт хийн цаашдын ажлын төлөвлөгөөг гаргах.
  • Сурагчдын сургалтын бичиг баримтыг хөтлөх.
  • Сургуулиас явуулж буй соёл, хүмүүжлийн ажилд хуваарийн дагуу тогтмол оролцох.
  • Анги удирдаж ажиллах.
  • Шалгалтын материал боловсруулан, сурагчдын мэдлэгийг үнэлж, гарсан үр дүнд дүн шинжилгээ хийх.
  • Стандарт түвшин хангасан сурагчдыг сонирхолын дагуу сонгон авч, олимпиад уралдаан тэмцээнд бэлдэх. Шаардлага хангаагүй сурагчдыг давталганд хамруулах.
  • Багш хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд олимпиад, уралдаан тэмцээнд оролцох.
  • Мэргэжил дээшлүүлэх зорилгоор сургалтанд тогтмол хамрагдах.
  • Сурагчдын эцэг, эх, ар гэрийхэнтэй харьцаж зөвлөгөө өгөх.

Мэргэжлийн ур чадвар

Дуу хоолойн өнгө чанга, эзэмшсэн мэдлэгээ бусдад түгээх эв дүйтэй. Хүүхэд таних мэдрэмжтэй, мэргэжилдээ дур сонирхолтой байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ёс суртахууны зохих төлөвшилтэй, бие даан сурч, хөдөлмөрлөх дадалтай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, задлан шинжлэх, ургуулан бодох, ярих илтгэх чадвартай, өөртөө итгэлтэй, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар долоо хоногт 40 хүртэл цаг ажиллана. 

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хичээлийг чанаргүй зааж сурагчдад мэдлэг муу өгөх. Сурагчдад анхаарал сул тавьснаас хүмүүжлийн доголдолтой болох. Шохой тогтмол ашигласнаар амьсгалын замын өвчин тусах магадлалтай.

Ирээдүйд ахих дэвших боломж

Бүх шатны сургуульд багш, заах арга зүйч, хэвлэл мэдээллийн болон хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлийн бусад байгууллагад тодорхой чиглэлийн мэргэжилтэн. 1.5-2 жилээр магистрантурт өдөр болон эчнээ хэлбэрээр суралцаж, магистрын зэрэг хамгаална. Магистрын зэрэгтэй мэргэжилтэн нь тухайн мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, их дээд сургуульд багшлах боломжтой.