УРАН НУГАРААЧ /Contortionist /

Хийж гүйцэтгэдэг ажил

Төрөлхийн уян хатан байдлыг ашиглан акробатын төрлүүдэд түшиглэн нугарах, нумарч, эвхэрч үзүүлэх үзүүлбэрийг хэлнэ. Мөр, түнх, дал, нурууны уян хатан байдлыг ашиглан нугарна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хөгжим, зориулалтын биеийн тамирын техник хэрэгсэл, дасгал хийх зориулалтын танхим. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Уран нугараач нь бага наснаасаа шавь сургалтаар хичээллэдэг. Шавь сургалтаар 4-өөс дээш насныхан хамрагдах нь илүү тохиромжтой.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Циркийн үндсэн үзүүлбэрийн нэг төрөл учир үзэгчдэд алдаа гаргалгүй хүргэх
  • Биеийн уян налархай байдлаар байгалийн болон бусад зүйлсийг илэрхийлэх.
  • Үзэгчдэд гоо зүйн болон уран сайхны мэдрэмж олгох.
  • Олон улсын тавцанд эх орноо таниулах.
  • Уран нугаралтын гайхамшгийг хойч үедээ өвлүүлэх, сурталчилан таниулах. 

Мэргэжлийн ур чадвар

Хүний биеийн хөгжлийг судалсан, уян хатан, тэсвэр тэвчээртэй, трюк эзэмших мэдрэмжтэй, заах арга зүйд суралцсан, өнгө, уран сайхны мэдрэмжтэй, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, итгэл үнэмшил төрүүлэх, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, харилцааны соёлтой, анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөлгөөний эвсэлтэй, нягт нямбай ажиллагаатай, эр зоригтой байх

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн .

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Бэлтгэлийн явцад бие халаалт буруу хийснээс бэртэл гэмтэл авах, зөөлөн эд гэмтэх яс хугарах аюултай. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Багш дасгалжуулагч, олон улсын хэмжээнд улс эх орныхоо нэрийг гаргах боломжтой.