УРЛАГ СУДЛААЧ /Art Critic/

Хийж гүйцэтгэдэг ажил

Урлаг судлаач нь урлагын салбарын бүхий л төрлөөр мэргэшсэн байх шаардлагатай, тухайн зохиолыг уншин найруулагч болон жүжигчдийн гаргасан алдаа дутагдлыг шүүмжлэх, дуу бүжиг бүжгэн жүжгийн түүхийг судлах судалгааны ажлыг хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Кино зохиол судалгаанд шаардлагатай үнэн бодит материал, бичгийн хэрэгсэл, компьютер ашиглах.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд их дээд сургуульд урлаг судлаач мэргэжлээр төгссөн байх шаардлагатай мөн урлагийн нарийн мэдрэмжтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Жүжигчдийн зан аашийг тодорхойлон ямар дүрд сайн хувирахыг тодорхойлно, жүжигчдийн дүрдээ хэрхэн хувираж чадаж байгаад дүгнэлт өгөх.
  • Кино болон дэлгэцийн найруулга хийж байгаа албаны хүмүүс болон жүжигчидтэй зөвлөлдөж, ямар хэлбрийн эффект гаргахыг хүсч байгааг тодруулна, зохиол дээр судалгаа хийх.
  • Тухайн зохиол хэр бодит кино болон жүжгийн найруулагт дүгнэлт өгөн шүүмжлэл болон үнэлгээ өгөх.
  • Тоглолтын үеэр гарч байгаа эффектийг үргэлжлүүлэн байлгахын тулд тоглолтын тайзны өөрчлөлт, гэрэлтүүлгийн өөрчлөлт зэргээс хамааран тоглолтын турш дахь зохион байгуулалт зэрэг бүх зүйлийг нарийвчлан ажиглах.
  • Кино болон жүжгийн тоглолтын сценари зохиолыг уншиж дүрийн тухай мэдээлэл, зохиолд гарч буй цаг үе, үзэгдлийн нөхцөл байдлыг судлан тухайн цаг үеийн өнгө төрхийг тусгах.
  • Тайз болон дэлгэцийн бүтээлд гарж байгаа алдаа дутагдлыг ажиглан зөвлөгөө өгөх. 

Мэргэжлийн ур чадвар

Зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, утга зохиолын мэдрэмжтэй, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Судалгаа дутуу хийснээр алдаатай дүгнэлт гаргах, тухайн уран бүтээлийн нэр хүндийн унагаах хохирол учруулах зэрэг эрсдэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Театр, кино урлаг, студи байгуулах нэр хүнд алдар нэрд гарж амжилтанд хүрэх, тайз дэлгэцийн уран бүтээлд шүүмжлэгч болох.