ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДИЗАЙНЕР /Exhibit designer-Үзэсгэлэн дэглэгч/

Хийж гүйцэтгэдэг ажил

Байнгын болон богино хугацааны үзэсгэлэн үзмэрүүдийг суурилуулах, дэглэх ажлыг төлөвлөж, дизайн гаргаж хянана. Төлөвлөгдөж буй үзэсгэлэнгийн урьдчилсан зураг гарган, түүний нарийн барилга байгууламж, өрөө тасалгаа, талбай, схем, материалын шаардлага буюу тусгай эффектийн диаграммуудыг төлөвлөж оруулна. Үзэсгэлэнгийн үзмэр бүтээлүүдийн байршил, зохицол, загвар дизайныг гаргах. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Төлөвлөгөө боловсруулах цаас болон тэмдэглэлийн дэвтэр, компьютер, үзэг, харандаа, хайч, цавуу бусад бичиг хэргийн хэрэгслүүдийг ашиглана. Мөн зураг зурах будаг, даавуу, пластик ашиглана.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Соёл судлал, урлагийн дизайн, менежментийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үзэсгэлэн гаргах барилгын талбай, өрөөг худалдан /түрээслэх/ авах ажлыг зохион байгуулах, үзэсгэлэнгийн барилга барих ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах.
  • Бэлэн болсон үзэсгэлэнг шаардлагад нийцэж байгаа болон тусгай эффектийн хэсгүүдийг хангалттай гүйцэтгэж чадсан эсэхийг шалгах.
  • Төлөвлөгөө, төсөв боловсруулж, батлуулах ба бага хэмжээний үйлдвэрлэлийн ажлын хүрээнд хийх ажлын төлөвлөгөө хийх.
  • Цонх буюу дотоод заслын ажилд хэрэглэх суурь өнгө, тавилга хэрэгслийн дизайныг гаргаж, зурж будах буюу схем хийх.
  • Гудамж, яармагийн талбай, барилга байгууламж болон тэмдэглэлт үйл явдал болох талбайн чимэглэлийн дизайныг гаргах, цаас, даавуу, пластик болон бусад материал ашиглан баяр ёслолын чимэглэл хийх.
  • Байнгын болон богино хугацаатай гардаг үзэсгэлэнд тасралтгүй оролцож, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, суралцах, туршлагаа солилцох.
  • Үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдэд тохируулан онцлог шийдэл гаргах
  • Үзэсгэлэнгийн тавилгуудыг барьж байгуулах, тавигдах бүтээлүүдийг байрлуулах бэлтгэл ажлыг хянах.
  • Үзэсгэлэнгийн сэдэв, мэдээлэл тайлбарын зорилго, төлөвлөсөн байрлал, төсөв материал болон сурталчилгааны талаар захиалагч буюу ажилтнуудтай зөвлөлдөх.

Мэргэжлийн ур чадвар

Интернэтэд ажиллах, зургийн программ дээр ажиллах, компьютерийн хэрэглээ, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Лабирент сэтгэлгээтэй, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар сайтай, орон зайн баримжаатай, өнгө болон уран сайхны мэдрэмжтэй, алсын хараатай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Үл ойлголцол, чанаргүй гүйцэтгэх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Соёл урлагийн арга хэмжээ, гадаад, дотоодын үзэсгэлэнд зохион байгуулагчаар уригдаж ажиллах, дизайны чиглэлээр их дээд сургуульд багшлах.