ТАМИРЧИН/Athletes and Sports Competitors/

Хийж гүйцэтгэдэг ажил

Тамирчид нь үзэгчдийг зугаацуулахын тулд спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнд оролцдог. Зарим тамирчид мэргэжлийн тамирчин болж ямар нэг клубт харъяалагдан байнгын бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээнд оролцдог. Тамирчин нь зөвхөн тэмцээн уралдаанд орохоос гадна өдөр бүр олон цагийг дасгалжуулагчийн удирдлаган дор биеийн ерөнхий бэлтгэл болон сэтгэл зүйн бэлтгэлийг хангадаг ба багийн ажиллагааг сайжруулах бэлтгэл хийж өнгөрүүлдэг. Видео бичлэг үзэж өөрсдийнхөө техникийн болон ур чадвараа шүүмжилж мөн өрсөлдөгчийнхөө техник, сул тал болон тэмцээнд ашиглаж болох зүйлсийг сурч авдаг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тусгай тоноглол бүхий спорт заал, бэлтгэл хийх тоног төхөөрөмж, хоолны дэглэм барих тухай гарын авлага, спортын холбогдолтой ном хэвлэл, тоглолтын бичлэг, бэлтгэлийн болон тоглолтын хувцас хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Биеийн тамирын тусгай сургууль, дугуйлан, клубт өсвөр наснаасаа хичээллэн бэлтгэл хангаж, уралдаан тэмцээнд оролцож, амжилт гарган спортын зэрэг, цол авах.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Төлөвлөсөн бэлтгэл сургуулилтаар хичээллэж,     дасгалжуулагч,            сурган хүмүүжүүлэгч, спортын зааварлагч нарын удирдлага заавар дор хүчний болон ерөнхий бэлтгэл хийх, спортын ур чадвараа хөгжүүлэх.
  • Тухайн спортод хэрэглэдэг эд хэрэглэлийг гамтай хэрэглэх, хадгалах.
  • Бие физиологийн дээд түвшинд байхын тулд байнгын бэлтгэл сургуулилт болон зөв хоолны дэглэм мөрдөх, шинжлэх ухааны үндэстэй судлах.
  • Дасгалжуулагчаас тухайн спортын онцлог, арга мэх болон бусад зүйлсийн талаар заавар зөвлөгөөг авах.
  • Тухайн спортоор тоглох эсвэл өрсөлдөхдөө тоглоомын дүрмийг мөрдөх.
  • Тоглолт бүрийн дараа өөрийн сул болон давуу тал, тоглолтынхоо талаар үнэлж дүгнэх.
  • Тамирчин хүн өрсөлдөгчтэйгөө шударгаар өрсөлдөхийн тулд спортын ур чадварт зөв суралцах.
  • Тамирчин нь өрсөлдөж байхдаа анхаарал төвлөрүүлэх аргад суралцах. Ингэснээр тэмцээн уралдаанд ялалт байгуулах.
  • Хөл бөмбөг, хоккейн спорт нь багийн тамирчид өрсөлддөг учраас ялалт байгуулах салшгүй нэгэн хэлбэр нь багийн тамирчидтайгаа хамтран ажиллах.
  • Мэргэжлийн тамирчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, эмчийн заавар зөвлөгөөний дагуу эрүүл мэндээ анхаарах.

Мэргэжлийн ур чадвар

Тамирчин нь богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Жишээлбэл: хөл бөмбөгийн хамгаалагчид бөмбөгөө дамжуулах уу эсвэл аваад явах уу гэх шийдвэрийг секундын хугацаанд гаргах ёстой байдаг. Хүний биеийн анатоми, физиологи судалсан, гадаад хэлний зохих мэдлэгтэй, ярих, илтгэх, зааж сургах, суралцах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, техникийн болон бүтээлч сэтгэлгээтэй, тэсвэр хатуужилтай, хариуцлагатай, сэтгэл хөдлөлөө хянах, бие даан ажиллах, багаар ажиллах, шийдвэр хурдан гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн. Тэмцээний бэлтгэл хангах зорилгоор тусгай хуваариар ажиллах.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Спортын төрлөөс хамаарч аюулгүй байдлыг хангаагүйгээс осол, гэмтэл, бэртэл авах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Тив дэлхий болон олон улсад өндөр амжилт гаргах, өөртөө ажлын байр бий болгох, мэргэжлийн дасгалжуулагч болох.