ХӨГЖИМЧИН /Musicians, instrumental/

Хийж гүйцэтгэдэг ажил

Гоцлол буюу бусадтай хамтран тоглох хэлбэрээр эсвэл найрал хөгжим, хамтлаг хөгжмийн нэг буюу хэд хэдэн хөгжмийн зэмсэг дээр тоглоно. Хөгжмийн зэмсэг дээр ганцаараа буюу бусад хөгжимчидтэй хамтран дасгал сургуулилт хийх хөгжмийн бүтээлийг тоглож дадлагаших ба ур чадварыг байнга дээшлүүлж, дасгал сургуулалт хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хөгжмийн сургуульд суралцсан, ажлын байран дээр дадлага туршлагатай байх.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хөгжимдөх хөгжим, хөгжмийн зохиолын нот, бичвэр цаас, тавиур, бэлтгэлийн өрөө, сандал. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үзэгчдэд хөгжимдөж тоглолт хийх, хөгжмийн студид бичлэг хийлгэх буюу бичлэгт орох.
  • Тодорхой хөгжмийн нэр төрлөөр тодорхой бүлэгт багтдаг хөгжмийн зэмсгүүдийг тоглож мэргэших.
  • Хөгжмийн зэмсгийг гоцлон тоглох буюу эсвэл найрал хөгжим, цөөхүүл хөгжмийн хамтлагийн гишүүний хувьд хамтарч тоглох.
  • Хөгжмийн аяыг цээжээр буюу ноот харж тоглох.
  • Бэлтгэл сургуулилтын үеэр хөгжмийн хэсгүүдийг шууд нот харж тоглох. Бүжгэн жүжиг, дуурь, хөгжмийн театр, кабаре зэрэг амьд тоглолт, шоуны хөгжмийг тоглох.
  • Тодорхой хөгжмийн зэмсгээр дагнасан хөгжмийн хичээлийг заах.

Мэргэжлийн ур чадвар

Өндөрлөг, хэмнэлийн сонсгол сайн хөгжсөн, тухайн хөгжмийн зэмсгийг тоглох ур чадварыг эзэмшсэн. Удирдаачийн гарын дохилт, хөгжмийн урсгал чиглэл, жанр төрөл, хөгжмийн онол, дуурьсахуйн ухаан, олон хоолойн ухаан, хөгжмийн шинжлэлийн өндөр мэдлэг, чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэн бодох чадвартай, уран сайхны мэдрэмжтэй, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, бие даах болон багаар ажиллаж, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хариуцлагагүй байдлаас болж хөгжмийн өнгө алдах, ая буруу тоглосноос хамтлаг, чуулгын нэр хүндийг унагах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Хөгжимчин хүн бол хувьсах чадвар сайтай байдаг. Тийм учраас урлагийн бүх төрлөөр ажиллах, карьераа өсгөх боломжтой.