КОЛЛЕЖ, ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР /Education Administrators, Postsecondary/

Хийж гүйцэтгэдэг ажил

Их, дээд сургууль, коллеж, техникум, мэргэжил сургалтын төв зэрэг дунд сургуулийн дараах шатны боловсролын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажил, аргазүй, оюутны зөвлөл, номын сан зэрэг боловсролын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана. Тэнхимийн багш, ажилтнуудад хичээл заах, танилцах аяллын хөтөлбөр зохиож, дүнгийн хуулга, үйл ажиллагааны хуваарь гаргана. Багш, ажилтнуудтай зөвлөлдөж, оюутан элсүүлэх болон хичээлийн кредит цагийн үнэлгээг боловсруулах ажлыг хамтран хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлын өрөө, бичгийн ширээ, сандал, номын тавиур, шүүгээ, компьютер, олшруулагч, хэвлэгч, скайнер, ажлын утас, интернэт сүлжээ, өдөр тутмын сонин сэтгүүл, багш нарт зориулсан сургалтын арга зүйн болон хууль тогтоомжийн гарын авлага, ном товхимол гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Боловсролын магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хичээл орох анги танхим болон багшийн ажлын цагийг нарийвчлан гаргаж хуваарилахдаа сургуулийн байр, тоног төхөөрөмжийг хэмнэлттэй ашиглах нөхцлийг бүрдүүлэх.
  • Зөрчил гаргасан оюутнуудын материалтай танилцаж, тухайн оюутанд зөвлөгөө, сануулга өгөх.
  • Үндсэн болон цагийн багш нарын ажил үүргийг хянаж, оюутны сургалтын төлбөрийг хураах ажлыг хариуцах ба тэтгэлэг, зээл тусламж, стипенд олгох хөтөлбөрүүдийг удирдаж, хамрагдах оюутнуудыг сонгох.
  • Оюутны гарын авлагыг шинэчилж, хэвлэлд бэлтгэх.
  • Тэнхим болон профессорын багийн ахлагчдын гаргасан бүртгэл судалгааг хянаж, статистик мэдээ, тайлан гаргах.
  • Хурал цуглаан, уулзалт семинар, тэмцээн уралдаан болон магадлан итгэмжлэх зэрэг олон нийтийн арга хэмжээнд өөрийн байгууллага, хамт олныг төлөөлөн оролцох. 

Мэргэжлийн ур чадвар

Өөрийгөө болон багш нарийг мэргэшүүлэн хөгжүүлэх, сургалтын программ боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хяналт хийх, ажлын ачаалал даах,шийдвэр гаргах, илтгэх, зааж сургах, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт хийх, суралцах, сонсох, зохион байгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэн бодох чадвартай, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, хурдан шаламгай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёсзүйтэй, шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Суралцагчдын аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинтой холбоотой эрсдэл.

Ирээдүйд ахих дэвших боломж

1.5-2 жилээр магистрантурт өдөр болон эчнээ хэлбэрээр суралцаж, магистрын зэрэг хамгаална. Магистрын зэрэгтэй мэргэжилтэн нь тухайн мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, их дээд сургуульд багшлах боломжтой.