КИТТЕЛЬЧИН /Tailors, kiteline/

Хийж гүйцэтгэдэг ажил

Утас боловсруулах, сүлжмэл машиныг суурилуулах, ажиллуулах, хянах, сүлжмэл бүтээгдэхүүний эд ангийн холбоос хэсгүүдийг нийлүүлэн кителийн машин дээр холбож оёх ажлыг хийнэ. Элэгдсэн, гажсан зүү болон бусад эд ангийг солих, засварлах, өөр хэсгүүдийг нэмж оруулах, тодорхой хэсгүүдийг оёлгүй үлдээж, оёдлыг засварлах буюу өөрчилнө. Оёсон материалынхаа хэмжээг бүртгэж авна. Тухайн оёж байгаа бүтээгдэхүүнээс шалтгаалан утас болон хажлаганы өнгө материалыг тааруулан сонгоно. Машинаас баригч хэрэгслүүд болон бэлэн болсон бүтээгдэхүүнийг салгах ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Кителийн машин, тусгай багаж, утас, тосолгооны багаж, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Сүлжих болон бусад машины зүү, дамар, чиг заагчид утас, даавуу зэргийг сүвлэх, бэхлэх.
  • Тодорхой давтамжаар утсыг хооронд хэрээсэлж зангидан тор, сүлжээс үүсгэх.
  • Хээ гаргах автомат удирдлага бүхий оёдолгүй битүү хоолой гарган тойргоор нэхэх.
  • Хөл, тавхайн хэлбэр бүхий сүлжмэл оймс зэрэг бүтээгдэхүүн сүлжих машиныг ажиллуулах.
  • Бэлэн болсон бүтээгдэхүүнээс илүүдэл материал, утсыг хайчилж цэвэрлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Ажил гүйцэтгэх, суурь машин ажиллуулах, өнгө болон дизайны шийдэл гаргах, алдаа доголдолгүй, чанартай оёдол хийх чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарал төвлөрөлт сайтай, өнгө, уран сайхны мэдрэмжтэй, гар болон нүдний баримжаа сайн, гарын эв дүй, техник сэтгэлгээ, хөдөлгөөний эвсэл, хувийн зохион байгуулалттай, хурдан шаламгай, бие дааж ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, үйлдвэрлэлийн технологи мөрдөөгүйгээс эдийн засгийн алдагдал буюу хохирол хүлээх. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Нарийн мэргэжил эзэмших, загвар зохион бүтээгч болох, жижиг нэхмэлийн үйлдвэр ажиллуулах.