ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ /Music composers and Arrangers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хөгжмийн зохиолч нь хөгжмийн аялгуу, уран бүтээл зохиохдоо хүссэн дугаралтад хүргэх хоолой, хөгжмийн зэмсэг, хөг аялгууны бүтэц хэмнэл, урд, хүчдэл, өнгөний нийцтэй байдлыг гаргадаг. Цахилгаан даралтат хөгжим /хөгжмийг дорнын аялгуугаар чимэглэх/ болон компьютер ашиглан төрөл бүрийн аялгуу, хөгжмийн төрлүүдийг туршиж санаа олох. Санаагаа олохдоо ургуулан бодох, орчин тойрны дуу аялгууг эх сурвалжид үндэслэн боловсруулдаг. Найрал хөгжмийн ерөнхий төлөвлөгөө, зургийг гаргаж тоглох, аянд нь гоцлол дуу болон бусад дугаралтын боломжийг гаргахын тулд нотуудыг нэмж оруулдаг. Ингэхдээ дугаралтын хэмнэл, хурдыг өөрчилж уг зохиолыг эх бүтээлээс нь өөр нэгэн урсгал, төрөлд хөрвүүлэн бичдэг. Сонат, симфони, дуурь гэх мэт хөгжмийн тодорхой хэлбэрт оруулж хөгжмийн бүтээлийг зохиодог.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хөгжмийн програм, хөгжмийн зэмсэг, чихэвч, үзэг, харандаа, нотны цаас. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хөгжмийн зохиолч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, хөгжмийн авъяас, сонирхолтой байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хөгжим зохиож, хөгжмийн найруулга хийхэд компьютер болон цахилгаан даралтат хөгжим ашиглах.
  • Хөгжмийн онолын мэдлэгт тулгуурлан тухайн хөгжмийг зохиохдоо хөгжмийн зэмсэг, хоолойны хүчин чадал, далайц хэмжээнд нийцүүлж нот болгож бичих .
  • Хөгжмийн зохиолыг компьютерийн программ ашиглаж өөрчлөхөөс гадна хөгжмийн зэмсэг, үзэг цаасыг хэрэглэж сурталчилгааны ая, киноны хөгжим, дуудлагын дохиолол ая зэрэг хөгжмийн санааг гаргаж бичих.
  • Хөгжмийн аяыг нэг хоолойгоос хөгжмийн зэмсэг рүү буюу тодорхой нэг жүжигчин хөгжим рүү тохируулан хувиргаж, хөрвүүлэн бичих.
  • Аяыг бүрэн бичиж дуусгахын тулд нот бичигч нартай хамтран ажиллах.
  • Хөгжмийн нот аяыг хувиргаж хүссэн, зан байдал, сэтгэл хөдлөлийг илэрхийлэхийн тулд кино болон зохиол бүтээлүүдтэй танилцах.
  • Найрал хөгжим хамтлаг, найралдууны чуулга, бие даасан хөгжимчин, дуучдад зориулж хөгжмийн зэмсэг, дуучдын хүчин чадалд тохируулан хөгжим зохиох.
  • Тухайн хөгжмийн зохиолыг өөрчилж, хувиргахын тулд эх зохиолыг судлах.
  • Тоглолттой үед хөгжимчдийг байнгын бэлтгэл суургуулилт хийлгүүлж, удирдах, тоглолт эхлэхийн өмнө хөгжимчин, дуучдын тоглох хөгжмийн нот хуудсыг тарааж өгөх.
  • Киноны хөгжмийг зохиохдоо шинж чанар, байрлал, орон зайг тодорхойлон найруулагч продюссер нартай зөвлөлдөх.
  • Хөгжмийн онолын элементүүдийг ашиглан хөгжмийн зохиомж, ая, бүтэц зохиох. 

Мэргэжлийн ур чадвар

Хөгжмийн онол, гармони, полифони мэдлэгтэй байх. Хөгжмийн зохиолын шинжлэл хийх, сэтгэн бодох, хөгжмийн сонсгол, бүтээлч сэтгэлгээ сайн хөгжсөн, загварчлах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвартай, уран сайхны мэдрэмжтэй, алсын хараатай, хурдан шаламгай, гарын эв дүйтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Санамсаргүй алдаа, үйл ойлголцлоос болж нот буруу бичих, хөгжмийн зэмсэг, хоолойн багтаамжид тохирохгүй байдлаар зохиох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Ирээдүйд өөрийн болон гадаадын орны өнгө аяс, хэв шинж, хэлбэр маяг, зан заншил, онцлог шинжийг харуулан илэрхийлсэн бүтээлүүд туурвих болон мэргэжлийн уран бүтээлч, байгууллагууд, театр чуулгууд, их дээд сургуулийн урын санг баяжуулах, уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх томоохон хэлбэрийн бүтээлүүд туурвих.