ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙН ЗАСВАРЧИН БА ХӨГЖИМ ХӨГЛӨГЧ /Musical instrument repairers and Tuners/

Хийж гүйцэтгэдэг ажил

Цохиурт хөгжим, утсан хөгжим, хулсан болон үлээвэр хөгжмийн зэмсгүүдийг засварлана. Төгөлдөр хуур засах зэрэг нэг хөгжмөөр дагнаж болно. Хөгжмийн зэмсгийн дууны чанарыг үнэлж дүгнэх, эвдрэл гэмтэл, доголдол согогыг илрүүлэхийн тулд хөгжмийг тоглож, хөглөнө.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Гар багаж болон цахилгаан хөглөгч багаж хэрэгсэл ашиглана.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Хөгжмийн сургуульд суралцсан, ажлын байран дээр урт хугацааны дадлага хийсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Гар багаж болон цахилгаан хөглөгч багаж ашиглан утасны чангаралтыг зохицуулан тохируулга хийнэ. Хөгжмийн зэмсэгт үзлэг хийж өө сэвийг олох ба тэдгээрийн үнэ цэнэ, шаардлагатай сэргээн засварлах ажлыг тодорхойлно. Хөгжмийн зэмсэг, түүний эд ангиудыг задалж, засварлаж, тохируулга хийх.
  • Цоологч утас, суурь машин, замаск, хавчаар болон хүйтэн гагнуур ашиглан хөгжмийн зэмсгийн модон буюу металл хэсгийг засварлана. Хөгжмийн зэмсгийг гар багаж, цахилгаан багаж, цавуу, утас, үс, резин, хавчаар ашиглан дахин угсарч, шаардлагатай арчилгаа, тосолгоо хийх. Хөгжмийн зэмсгийн дугаралтыг, хөгжим хөглөгч тоног төхөөрөмжийн дугаралттай харьцуулж хөглөх.
  • Хөгжмийн зэмсгийн утасны чанга, сул, өндрийг тодорхойлолтонд заасан хэмжээнд хүргэхийн тулд хөгжмийн утас тогтоогч, утас өргөгч, чих гэх мэт хэсгүүдийг эргүүлэн хөдөлгөж тохируулга хийнэ. Утас, маар, эсгий цэмбэ, даралт, товчлуур зэргийг гар болон цахилгаан багаж ашиглан засах буюу солих.
  • Хөгжмийг цэмбэ, зүлгүүр, зүлгэгч багаж зэрэг ашиглан өнгөлж арчилна. Гар багаж, суурь машин, хүйтэн гагнуураар хуучин эд ангиудыг хэлбэр оруулах, сольж хөгжмийн зэмсгийн дугаралт, өнгийг сайжруулна. Мод зорогч машин, гар багаж ашиглан хөгжмийн зэмсгийн модон эд ангиудыг хийнэ. Хөгжмийн засварт шаардагдах цавууг найруулна. Хулс болон үлээвэр хөгжим дээр зөөлөвч даралтуудыг байрлуулна. Төгөлдөр хуурын эсгий, алхыг тохируулан өнгөний зөөлөн, тансаг гаралтыг элсэн зүлгүүр, алчуур, лак, зүү ашиглаж тохируулах.
  • Хөгжмийн багана, тулгуур хэсгүүдийг тохиромжтой хэсэгт нь гагнах, чигжээс, сойз зэрэг багаж хэрэгсэл ашиглан металл хөгжмийн зэмсгийн цоорхойг засварлана. Металл тоног төхөөрөмжийн лак, толбыг зориулалтын бодисоор угаана. Цахилгаан өсгөгч хэсгүүдийг шалгаж, шаардлагатай эд ангиудыг холбож гагнана. Гар багаж, зүлгэгч багаж, лакдагч ашиглан хөгжмийн зэмсэгт хамгаалалтын болон гоёл чимэглэлийн өнгөлгөө хийх.
  • Төгөлдөр хуурыг үйлчлүүлэгчийн захиалгаар хүргэж өгнө. Утсан хөгжмийн хагархай, гэмтэлтэй хэсгийг тайрч хагархай, цуурхайг засварлана. Төгөлдөр хуурыг худалдахад зориулан хайрцаг, сав, рамыг бэлтгэх. 

Мэргэжлийн ур чадвар

Хөгжмийн болон хөгжмийн зэмсгийн мэдлэгтэй, зурж боловсруулах, төлөвлөх, тооцоолох, ажил гүйцэтгэх, бусадтай харилцах, уйгагүй оролдлоготой, ярьж ойлгуулах, засч, янзлах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар сайтай, өнгө болон уран сайхны мэдрэмжтэй, сонсголын ур чадвартай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа сайтай, гарын эв дүйтэй, хөгжмийн сонсгол хөгжсөн, техник сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж болон багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Өөрийн авъяас чадвараа улам хөгжүүлж ажилласнаар цаашид томоохон театр, чуулга, хөгжмийн ертөнцтэй нягт уялдаатай ажиллах, урлагийн салбарт олон жил ажилласнаар олон гавъяа шагналуудыг хүртэх боломжтой.