МАХ БЭЛТГЭГЧ /Butcher and meat cutter/

Хийж гүйцэтгэдэг ажил

Зохих журам, зааврын дагуу мал нядлах /цахилгаан тоног төхөөрөмж, буу, мэс г.м/, өвчих, дотор эрхтэн болон гулуузыг хордоогүй /зарим мал хортой өвс идэх, ус уух үед хүнсэнд хэрэглэж болохгүй хордсон байдаг нь нядлах үед мах улайх, дотор эрхтэн хэрлэх зэргээр мэдэгддэг/ эсэхийг шалгах, гулуузыг зааврын дагуу эвдэх, шулах, ангилах зэрэг ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хутга, билүү, мал нядлахад ашигладаг тусгай зориулалтын буу, цахилгаан цохиулагч, гар болон цахилгаан хөрөө, сүх, тусгай зориулалтын тавцан, өлгүүр, хөргүүр болон хөлдөөгч, зориулалтын гялгар болон цаасан уут, савлагч машин, жин хэмжүүр, ажлын хувцас.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Шууд ажиллах, эсвэл богино хугацааны үйлдвэр дээрх сургалт, дадлага хийсэн байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Нядалгаанд оруулах малыг сонгох, нядалгаанд оруулах хугацаа болоогүй малыг тэжээж, арчлах.
  • Өгөгдсөн заавар, технологийн дагуу мал нядлах, малын арьсыг өвчих.
  • Гулууз болон дотор эрхтнийг ялгах, цэвэрлэх, гулуузыг зааврын дагуу эвдэх, шулах, хөргөж хөлдөөх, ангилах.
  • Эвдсэн болон ангилсан махыг савлах.
  • Бэлтгэгдсэн махыг ачих, зөөх.
  • Ажлын байр, багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг цэвэрлэх.

Мэргэжлийн ур чадвар

Мах бэлтгэл, технологийн зохих мэдлэгтэй, багаж тоног төхөөрөмжтэй ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааварчилгааг мөрдөх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарал төвлөрөлт сайтай, бие бялдрын хөгжил сайн, гарын эв дүйтэй, хурдан шаламгай, ариун цэвэрч, зан байдал төлөвшсөн, хянуур.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, зааварчилгааг мөрдөөгүйгээс гэмтэл, бэртэл гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа технологийн нарийн мэргэжил эзэмших.