ЦИРКИЙН АЮУЛГҮЙН ТЕХНИКЧ /Circus safety facilities /

Хийж гүйцэтгэдэг ажил

Хөдөлмөрийн хууль, хөдөлмөр хамгааллын дүрэм, заавар, түүнд холбогдох тогтоол шийдвэрийг хамтлаг, жүжигчид ажилчид хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж гүйцэтгэлийг шалгана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Засварын багажнууд /хөрөө, бахь гэх мэт/, Аюулгүй ажиллагааны дүрэм журам

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

МСҮТөвд бэлтгэгдсэн байх, бүрэн дунд, тусгай дунд боловсролтой байх

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллах арга техник, үйлдвэрийн ариун цэврийн талаар зохиогдож байгаа ажлын биелэлтийг шалгаж хянаж байх.
  • Циркийн аюулгүйн техникийн ажлыг шууд удирдан өдөр тутмын ажлыг шалгаж зааварлах.
  • Циркийн аппарат хэрэгсэл, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, зэргийг тогтмол шалгаж, илэрсэн дутагдлыг яаралтай арилгах ажлыг зохин байгуулан хийх.
  • Циркийн аппарат хэрэгсэл хийсэн эд анга, техникийн пасспорттой тохирч байгаа эсэхийг хянах.
  • Циркийн аппарат хэрэгсэл, хамгаалалтын хэрэгсэл, өргөх, тээвэрлэх механизмыг зохих зааврын дагуу шалгаж, баталгаа тогтоолгон бичиг баримтыг хөтлөх.
  • Ажилчид жүжигчдэд ажлын байрны аюулгүй ажиллагааны зааравчилгаа өгч сургалтыг өөрийн биеэр уирдан явуулах.
  • Үйлдвэрлэлтэй холбогдсон осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлтийн талаар судалгаа бүртгэл гарган дүгнэж, гарсан осол гэмтэл бүрт акт тогтооход оролцож, санал дүгнэлт өгөх, ослын шалтгааныг арилгахаар өгсөн үүргийн биелэлтийг шалгах, дүгнэх. 

Мэргэжлийн ур чадвар

Тэсвэр тэвчээртэй, заах арга зүйд суралцсан, өнгө, уран сайхны мэдрэмжтэй, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай, нягт нямбай ажиллагаатай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Циркийн аппарат хэрэгсэл, хамгаалалтын хэрэгсэл, өргөх, тээвэрлэх механизмыг зохих зааврын дагуу шалгаж, баталгааг шалгаагүйгээс эрсдэлүүд гарч болно.

Ирээдүйд ахих дэвших боломж

Дотоод болон гадаадын их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх.