МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТУСЛАХ АЖИЛТАН /Meat processing assistant/

Хийж гүйцэтгэдэг ажил

Бэлтгэгдсэн махыг стандартын дагуу хэрчих, ангилах, шулах, хиам, зайдас, хагас боловсруулсан болон бүтэн боловсруулсан, лаазалсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хутга, жин хэмжүүр, махны машин, мах хутгагч, мах утагч, мах чанагч, мах өргөгч, мах савлагч, мах хэрчигч, тавцан, дамжлага, цэвэрлэгээний хэрэгсэл, ажлын хувцас.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Үйлдвэр дээрх сургалт, ажлын байран дээр дадлага хийсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Махыг стандартын дагуу хэрчиж савлах.
  • Махыг утах.
  • Махыг холих.
  • Махыг чанаж болгох.
  • Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг савлах.
  • Гулууз эвдэх, шулах.
  • Ашигласан тоног төхөөрөмжүүдийг цэвэрлэх.

Мэргэжлийн ур чадвар

Технологийн зохих мэдлэгтэй, багаж тоног төхөөрөмжтэй ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааварчилгааг мөрдөх, төлөвлөх, тооцоолох

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарал төвлөрөлт сайтай, бие бялдрын хөгжил сайн, гарын эв дүйтэй, хурдан шаламгай, ариун цэвэрч, зан байдал төлөвшсөн, хянуур, цуснаас айдаггүй, халдварт өвчингүй бай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, зааврыг мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэлт өртөх. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмших.