УУЛЧИН/Mountianeer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Уулын спортын тамирчин нь уулын ноён оргилд гарч хувийн амжилтаа шинчилж тогтоож байдаг. Дэлхий дээрх мөнх цаст ноён оргилууд нь бүгд өөр өөрийн бүтэц тогтоцын онцлогтой байдаг тул ууланд авирах нь тамирчнаас асар их тэсвэр хатуужил шаарддаг. Мөн эрсдлийг дагуулж байдаг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Тусгай тоноглол бүхий спорт заал, бэлтгэл хийх тоног төхөөрөмж, мөсний алх, гадас, шүрүүп, гутлын хадаас, олс, тусгай чийг татдаггүй хувцас хэрэглэл, майхан, хутга.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Биеийн тамирын тусгай сургууль, дугуйлан, клубт өсвөр наснаасаа хичээллэн бэлтгэл хангаж, уралдаан тэмцээнд оролцож, амжилт гарган спортын зэрэг, цол авах, өөрийн хувийн амжилтуудыг тогтоох.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

      • Төлөвлөсөн бэлтгэл сургуулилтаар хичээллэж,       дасгалжуулагч,            сурган

         хүмүүжүүлэгч, спортын зааварлагч нарын удирдлага заавар дор хүчний болон ерөнхий бэлтгэл хийх, спортын ур чадвараа хөгжүүлэх.

  • Тухайн спортод хэрэглэдэг эд хэрэглэлийг гамтай хэрэглэх, хадгалах.
  • Бие физиологийн дээд түвшинд байхын тулд байнгын бэлтгэл сургуулилт болон зөв хоолны дэглэм мөрдөх, шинжлэх ухааны үндэстэй судлах.
  • Уулчин нь богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх.
  • Мэргэжлийн уулчин нь эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, эмчийн заавар зөвлөгөөний дагуу эрүүл мэндээ анхаарах.
  • Өндөрлөгт гардаг эрсдэлтэй спорт тул аюулгүй ажилгааны дүрмийг судалж чанд сахин мөрдөх.

 

Мэргэжлийн ур чадвар

Хүний биеийн анатоми, физиологи судалсан, гадаад хэлний зохих мэдлэгтэй, ярих, илтгэх, зааж сургах, суралцах, төлөвлөх, тооцоолох, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, техникийн болон бүтээлч сэтгэлгээтэй, тэсвэр хатуужилтай, хариуцлагатай, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр хурдан гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хувцас хэрэглэл болон ашиглах багаж хэрэглэлийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осол, гэмтэл, бэртэл авах, өндөрт ажилладаг спорт тул унаж бэртэх аюултай.

Ирээдүйд ахих дэвших боломж

Тив дэлхий болон олон улсад өндөр амжилт гаргаж өөрийн нэрээ дэлхийд цуурайтуулах, өөртөө ажлын байр бий болгох, мэргэжлийн дасгалжуулагч болох.