ЦИРКИЙН УНИФОРМ /Circus uniform/

Хийж гүйцэтгэдэг ажил

Циркийн аппарат хэрэгслийг найдвартай зохих зааврын дагуу бэхлэх, ачих буулгах, зөөх хэрэгслийг сонгох, уяаа зангилгааг зөв сайн хийж чаддаг байх, дархан мужааны багаж хэрэгслээр ажиллаж чаддаг, лонж барих арга барилыг эзэмшсэн байх, манежны торыг зөв бэхлэх ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Мужааны багаж хэрэгсэл, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, манежны тор зэргийг ашиглана. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

МСҮТөвд бэлтгэгдсэн байх, бүрэн дунд, тусгай дунд боловсролтой байх

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Гар цахилгаан багаж хэрэгслийг ашиглах, аюултай араатантай зөв харьцах, унаж байгаа хүнийг хамгаалах өргөх, тээвэрлэх механзмийг ашиглах, ачих, буулгах, ажлын горимыг мэддэг байх.
  • Тоглолт сургуулилтад тогтмол оролцох.
  • Тоглолт, сургуулилтад техникийн төхөөрөмж, аппарат хэрэгсэл, манежийг зөв бэхлэх.
  • Урлаг соёлын арга хэмжээнд бэлтгэл ажлыг хангах.
  • Тайз засах.
  • Хулдаасан хэвлэл /реклам/-ыг байршуулах.
  • Тоног төхөөрөмж, эд хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах.
  • Эвдрэл гэмтэлийг засах.

Мэргэжлийн ур чадвар

Ажлын дөртэй, зурж боловсруулах, загварчлах, ярих, зааж сургах, суралцах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвартай, өнгөний болон уран сайхны мэдрэмжтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, хүлээцтэй, сонсох чадвартай, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Ажлын байрны аюулгүйн дүрэм мөрдөөгүйгээс өөрийн болон жүжигчид үзэгчдийн биед аюул учирч болно.

Ирээдүйд ахих дэвших боломж

Дотоод болон гадаадын их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлж, ажиллах боломжтой.