МАТЕРИАЛ ЗӨӨГЧ МАШИНЫ ОПЕРАТОР /Conveyer operators, tenders/

Хийж гүйцэтгэдэг ажил

Ямар нэг эд материалыг өргөгч машинаар объект руу зөөвөрлөнө. Зарим операторууд барилгын материалыг байшингийн эргэн тойронд зөөх ба уурхайн үнэт металл зөөнө. Мөн барааг агуулах руу зөөх эсвэл контейнерийг усан онгоцонд ачина. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургалтанд суралцаж төгссөн сертификаттай байх. Аюултай, хорт бодистой ажилладаг операторууд нь заавал тусгай сургалтанд хамрагдсан байх ёстой. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Эд материалыг үйлчлүүлэгчийн захиалсан хугацаанд нь багтаан зөөвөрлөх.
  • Материал зөөгч төхөөрөмжийг засвар шаардлагатай эсэхийг үзэж, шалгах.
  • Бариул, руль, педаль гишгүүрээр төхөөрөмж удирдах.
  • Тоног төхөөрөмжиндөө жижиг хэмжээний засвар хийх.
  • Эд материалыг зөөвөрлөсөн тухай бүртгэх.
  • Шаардлагатай тохиолдолд оператор нь машинд жижиг засвар хийх.

Мэргэжлийн ур чадвар

Технологийн зохих мэдлэгтэй, машин тоног төхөөрөмжийн бүтцийг мэддэг байх, тохиргоо хийх, багаж ашиглах, техникийн карт унших чадвартай байх 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвартай, шийдвэрийг олон хувилбараар гаргаж, хөрвөн сэтгэх чадвартай, орон зайн баримжаатай, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай, хянуур, тэвчээртэй, хүлээцтэй, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Үйлдвэр, аж ахуй, уул уурхай, зам барилгын салбарт машины оператор, мастераар ажиллах.