ЦИРКИЙН УРАН САЙХНЫ УДИРДАГЧ /Circusart director/

Хийж гүйцэтгэдэг ажил

Циркийн хэмжээгээр хөдөлмөр хамгаалал, аюулгүйн техникийн арга ажиллагааг сайжруулах боловсронгуй болгох ажлын төлөвлөгөө шийдвэр боловсруулах, гүйцэтгэлийг зохион байгуулна. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Номерийн төлөвлөгөө, компьютер, хэвлэгч, өдөр тутмын ажилд мөрдлөгө болдог хууль, дүрэм, журам , зааварчилгааны эмхтгэл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Боловсролын бакалавр зэрэгтэй, ажиллаж байсан туршлагатай байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Аюулгүйн техникийн инженер, техник нарын өдөр тутмын ажлын удирдлагаар хангах.
  • Хамтлагуудын үйл ажиллагаанд хөдөлмөр хамгааллын болон ариун цэврийн дүрмийн мөрдөлтөнд хяналт тавих.
  • Үйлдвэрлэл техникийн болон аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон хөдөлмөр хамгаалал аюулгүйн техникийн асуудлаар циркийн удирдлага, инженер техникч бусад ажилтнуудад үүрэг даалгавар өгч биелэлтийг шалгах.
  • Осол, авар гарсан үед нөхцөлд осолын шалтгааныг үнэн зөв тогтоох, Ослын акт зөв хйигдсэн эсэхэд хяналт тавьж, батлах, дахин ижил төрлийн осол гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • Аюулгүйн            ажиллагааны           сургалт зааварчилгааг өгч, түүнд хяналт тавих.
  • Шинэ номер бэлтгэх, сургуулалт, тоглолтын нөхцөл байдлыг өөрчлөх, жүжигчид солих зэрэг онцлог шалтгаануудаас энэ дүрэмд заагдаагүй арга ажиллагаа хэрэглэхэд хүрвэл, аюулгүйн ажиллагааны зааврыг баталж, аюулгүй ажиллагааг хангагдсан нөхцөлд сургууль, тоглолтонд оруулах.

Мэргэжлийн ур чадвар

Хүний биеийн хөгжлийг судалсан, тэсвэр тэвчээртэй, заах арга зүйд суралцсан, уран сайхны мэдрэмжтэй, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, итгэл үнэмшил төрүүлэх, шийдэл гаргах чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай, нягт нямбай ажиллагаатай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Тухай хүн ажлын хариуцлага алдаснаас байгууллагад эдийн засгийн хохирол учируулж болно. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Дотоод болон гадаадын их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлж, ажиллах боломжтой.