ЦЭЦГИЙН ДИЗАЙНЕР /Floral designer/

Хийж гүйцэтгэдэг ажил

Амьд, хатсан буюу хиймэл цэцэг навчны дизайн гаргаж тэдгээрийг тайрч эвлүүлнэ. Харилцагч нартай зөвлөлдөж тэдгээрт нийлүүлэх цэцэгний үнэ, нэр төрөл, эвлүүлэх дизайн, нийлүүлэх он сар, цаг, газар, байрлалыг товлоно. Хэрэглэгчийн тавьсан шаардлагын дагуу цэцгийн баглаа зохиомжийг төлөвлөх ба ингэхдээ материалын шинж чанар, дизайны тухай мэдлэг ашиглан стандарт дизайны зохиомжийн дагуу тохиромжтой сонголтыг хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Материалуудыг тайрч цэцгийн баглаа цэцгийн сав тасалгааны болон өрөөний гудамжний зэрэг цэцгийн савуудад цэцгийг ялган суулгаж тэдгээрийг хайч, хутга, утас, хавчаар цэцгийн лент хөөс болон бусад материал ашиглан эвлүүлж бэлтгэнэ.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд ажлын байран тодорхой хугацааны дадлага хийх хэрэгтэй.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Цэцэг ургамлыг усалж, тайрч, нөхцөл орчинд нь тохируулах ба цэвэрлэж хадгалах.
  • Бөөний худалдаачин болон цэцгийн тариачингаас цэцэг ба бусад материалуудыг захиалан худалдаж авах.
  • Бэлэн болсон зохиомжийн дагуу цэцгийг баглаж үнэлэх.
  • Санхүүгийн бүртгэл хөтлөх, харилцагч нарт үйлчлэх, утсанд хариу өгөх, бэлэг дурсгалын зүйл борлуулах, төлбөр хураан авах, оффисийн болон жижиглэн худалдаа үйлчилгээний ажил үүргийг гүйцэтгэх.
  • Барилга байшин, коридор хонгил, сүм хийд, цэнгүүний газар, хурим, бусад арга хэмжээний байруудыг цэцгээр чимэглэх ажлыг удирдах.
  • Цэцгийн дэлгүүрийг цэвэрлэж, цэцгийн дэлгүүрийн орчны ариун цэврийг сахиулж, дэлгүүрт бараа ирэх үед барааг задлах.
  • Дэлгүүр дотор ба цонхон дээр тавьсан цэцгийн үзэсгэлэнг зохиомжилж дизайн гаргах ба сольж дизайныг өөрчлөх.
  • Бусад ажилчдад хичээл зааж, үзүүлэх сургалт явуулах.
  • Цэцгийг худалдан борлуулах зорилгоор ургуулах.
  • Баглаа хийх цэцэг навчийг сонгож янз бүрийн хослолоор нийлүүлэх ба шинэ хослолуудыг боловсруулах.
  • Цэцгийг гараар болон машинаар засах, хөрсөнд тэжээл өгөх, цэцгийн савны өнгө сонгох, үр сонгох, үрслэгч суулгах ажлуудыг хийх.
  • Цэцгийн зургийг зурж бүтээлийн шинэ санаа гаргах ба бэлэн болсон загварын дагуу цэцгийг баглаж, өөрийн хөдөлмөрийн үнийг тогтоох.
  • Цэцгийн загварыг зарж борлуулах буюу зах зээлд нийлүүлэх зорилгоор үзэж шалгах, цэвэрлэх, ангилах,савлах, хадгалах.
  • Цэцгийг хадгалах, боловсруулалт хийх.
  • Загвараа сурталчилах, зах зээлд борлуулах, бүтээгдэхүүн, материалын худалдаа, худалдан авалт, тээвэрлэлтийг зохицуулах, дэлгүүрийн үйл ажиллагаа, гүйлгээний бүртгэл хөтлөх.
  • Үр тарианы ургалт, цэцгийн арчилгаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм, журмын талаар ажилтныг сургах.
  • Янз бүрийн цэцэг навч, тасалгааны ургамал, бусад зүйлсийг хэрхэн арчлах хамгаалах ургуулах талаар харилцагчдад зөвөлгөө мэдээлэл өгөх.

Мэргэжлийн ур чадвар

Загварчлах, төлөвлөх, зохион байгуулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, дизайны шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хурдан шаламгай, гарын эв дүйтэй, харилцааны соёлтой байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Цавуу болон цэцгийг тогтоох хатгууртай ажиллахдаа болгоомжтой харьцахгүй бол гараа хатгах, наах гэх мэтийн эрсдэлтэй.

Ирээдүйд ахих дэвших боломж

Өөрийн мэргэжил, ур чадвараа дээшлүүлснээр хувцасны дизайнер, үзэсгэлэнгийн дизайнер хийх боломжтой.