МАТЕРИАЛ СУДЛААЧ /Materials scientists/

Хийж гүйцэтгэдэг ажил

Төмөр, хайлш, резин, шавар, хагас дамжуулагч, полимер, шилийг оролцуулан янз бүрийн байгалийн болон хүний хийсэн материалын бүтэц, химийн агууламжийг судалж, шинжлэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Судалгаа, шинжилгээний багаж, төхөөрөмж, микроскоп, компьютер, программ хангамж, хэвлэгч.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Инженер, технологи, материал судлалын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Янз бүрийн бүтээгдэхүүн, ашиглалтанд зориулан шинэ буюу тусгай шинж чанаруудтай шинэ материалыг бэхжүүлэх ба холих арга замыг тодорхойлох.
  • Шинэ бүтээгдэхүүн гаргаж авах, байгаа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд ашиглах мэдээллийг олж авахын тулд төмөр, хайлш, резин полимер, шавар зэрэг материалын бүтэц, шинж чанарын судалгаа хийх.
  • Тодорхой материалд үзүүлэх янз бүрийн нөхцлийн нөлөөг үнэлэх сорилын арга тодорхойлох.
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор материалыг нэгтгэх, чанарыг сайжруулах, шинэ эсвэл тусгай орцоор шинэ материал гарган авах
  • Онцлог шинж чанартай материалаар хийх бүтээгдэхүүнд ашиглагдах боломжтой үйл явц, техникт хийх лабораторийн туршилт төлөвлөх.
  • Бусад эрдэмтэд болон үйлчлүүлэгчдийн хэрэглээнд зориулан хийсэн материалын судалгааны үр дүнгийн тайлан бэлтгэх. 

Мэргэжлийн ур чадвар

Шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн програм хангамж зээмшсэн, гадаад хэлний мэдлэгтэй, төлөвлөх, тооцоолох, загварчлах, удирдан зохион байгуулах, зааж сургах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг, байгалийн ухааны мэдлэгтэй, анхаарал төвлөрүүлэх, сэтгэн бодох, судлах, дүгнэлт хийх чадвартай, хөдөлгөөний эвсэлтэй, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, багаар ажиллах чадвартай, тэвчээртэй, оролдлоготой, идэвх   санаачлагатай, харилцааны соёлтой, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөр хамгааллыг мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Шинжлэх ухаан, боловсролын салбарт эрдэмтэн, судлаач, багш, профессор, зөвлөх, шинжээч.