БАРМЕН /Barkeeper/

Хийж гүйцэтгэдэг ажил

Үйлчлүүлэгчид сул, хүчтэй, үл согтууруулах ундаа болон бусад хоол, ундны зүйлсээр өөрөө эсвэл зөөгчөөр дамжуулан хүргүүлж, үйлчилнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Алчуур, салфетка, холигч, ундаа, шар айраг задлагч, коктейль шейкер, дарс задлагч, амтлагч гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль, сургалтад суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Халуун болон хүйтэн ундааны зүйлсийн захиалгыг зөөгч эсвэл шууд үйлчлүүлэгчээс авах, согтууруулах болон бусад ундааны зүйлс, хөнгөн зуушаар үйлчлэх.
  • Баарны заалыг цэвэр байлгах, хэрэглэсэн аяга, хундагыг угаах, цэгцтэй байлгах, үйлчлүүлэгчээс мөнгө хураах, тэмдэглэл хөтлөх, орлого бүртгэх.
  • Бааранд ундааны зүйлсийн шаардлагатай нөөц, хундага, шилэн аяга болон бусад хэрэгслийг хангалттай байлгахад анхаарч ажиллах.
  • Үйлчлүүлэгчийн тооцооны хуудсыг бэлтгэж, төлбөрийн тооцоо хийх, кассын хүмүүстэй бэлэн мөнгөний тооцоо нийлэх, гал зууханд захиалга дамжуулах ба бэлэн болсон хоолыг савлах, боох ба хүргэж өгөх.
  • Үйлчлүүлэгчийн үнэмлэх, бичиг баримтыг шалгаж согтууруулах ундаа худалдан авах насанд хүрсэн эсэхийг тогтоох, согтууруулах ундаа хэтрүүлэн уух үйлчлүүлэгчид анхааруулж сануулах.
  • Коктейль болон бусад ундны зүйлсийг технологийн дагуу бэлтгэх, шинэ арга технологи эзэмшихийн тулд хольж найруулах. 

Мэргэжлийн ур чадвар

Үйлчилгээнд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний амт чанар, стандарт, хэрэглээ, ундааны зүйлсээр үйлчлэх соёл мэддэг байх, коктейлийн найрлагууд, найруулах арга, техникийг эзэмшсэн, хүнтэй харьцах, тооцоо хийх, шинэ цэс олж мэдэх, хэрэглэх ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, нягт нямбай, цэвэрч, үнэр, амт, чанар мэдрэх мэдрэмж, ой тогтоолт сайтай, хурдан шаламгай, гарын эв дүйтэй, хөдөлгөөний эвсэлтэй, хүртэхүйн эрхтэн сайн хөгжсөн байх, ажил мэргэжлийн ёс зүйтэй, өөрийгөө хянах, хариуцлагатай, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүйгээс хордлого, гэмтэл, бэртэл гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Нийтийн хоолны үйлчилгээний салбарт.