БУЯНЫ БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖЕР /Funeral Directors/

Хийж гүйцэтгэдэг ажил

Оршуулгын ажлын хуваарь, шарил өргөх хүмүүсийн нэрсийг гаргах, тухайн шашны зан үйлийг гүйцэтгүүлэх, оршуулганд явах тээврийн хэрэгслийг зохицуулах, талийгаачийн цогцсыг чандарлуулах, тухайн орон нутгийн захиргаа болон ар гэрийнхэнтэй нь харилцан зөвлөлдөх, зохион байгуулах зэрэг ажил гүйцэтгэнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, үйлчилгээний танилцуулга гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Нийгмийн үйлчилгээ, шашин, зан үйлийн чиглэлээр зохих боловсролтой, зэрэгтэй байх. Ажлын байран дээр дадлага хийх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Оршуулгын газруудтай холбоо тогтоож шарил нээх, хаах хуваарь гаргах, шаардлагатай тохиолдолд шарилд анхилуун үнэр оруулах зэрэг нэмэлт үйлчилгээ үзүүлэх, шарилыг хааж, талийгаачийг оршуулгын талбайд хүргэх.
  • Оршуулгын ажилд хэрэглэгдэх хайрцаг, даавуу болон бусад эд зүйлс үйлчилгээний нэр төрлийн талаар мэдээлэл авч ар гэрийнхэнд нь танилцуулах, талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шашин, сүм хийдийн лам нартай уулзаж оршуулгын үеэр хийгдэх шашны зан үйлийн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь өгөх.
  • Талийгаачийг өөр улс орон, бүс нутагт оршуулах үед тээвэрлэх ажлыг бүхэлд нь хариуцах, оршуулгын үеэр шарилыг хаана байрлуулах, түүний ойр орчинд тавих тулгуур болон ширээ, гэрэлтүүлэг, цэцэг зэргийг сонгох.
  • Оршуулганд оролцох хүмүүсийн нэрсийг гаргаж, тухайн зан үйлийн дэс дарааг тайлбарлах, гашуудал тайлах ёслолын үеэр хүмүүсийг үүдэнд угтаж, оноосон суудалд суулгах.

Мэргэжлийн ур чадвар

Хүний биеийн анатоми, физиологи, эрүүл ахуй болон сэтгэл зүй, зан заншил, зан зүйлийн мэдлэгтэй, хүнтэй харилцах, хувь хүний нууц хадгалах, төлөвлөх, шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, сэтгэл хөдлөлөө хянах, хариуцлагатай, зохион байгуулах чадвартай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа сайтай, хөдөлгөөний эвсэлтэй байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Тухайн ажилд хариуцлагагүй хандсанаас оршуулах үйл ажиллагаанд алдаа гарч, хүмүүсийг цочрол, стресст оруулах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Шашин, хүмүүнлэгийн салбар.