БУЯНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН /Embalmers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Талийгаачдын биеийг хууль журмын дагуу нутаглуулахад бэлтгэнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Шарил чандарлах тоног төхөөрөмж, ариутгал цэвэрлэгээний бодис ба бусад туслах хэрэгсэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд мэргэжлийн сургалтанд суралцсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Талийгаачийн нүүрийг арчлан будаж, амьд байгаа мэт өнгөлөг цэвэрхэн болгох, зүсэлтийг хааж оёдол тавих. Хэлбэр дүрсээ алдсан буюу гэмтэж бэртсэн биеийн хэсгүүдийг арьсны мэс заслын техник, гипс, хөвөн, альбастер лац зэргийг ашиглан энгийн хэлбэрт оруулж будах, зүү, утас ашиглан уруулыг нийлүүлэх, шарилд бүтээлэг нөмөргөж, түүнийг авсанд байрлуулах.
  • Ар гэрийнхэнтэй болон оршуулгыг зохион байгуулагч нартай ярилцаж эмгэнэл гаргах, авс сонгох болон чандарлах, оршуулгын цаг хугацаа, байрлалыг хэлэлцэх, шаардлагатай үед буяны байгууллагын захирал, зохицуулагчийн ажил үүргийг гүйцэтгэх.
  • Талийгаачийн биеийг нян устгагч саван, алчуураар угааж халуун агаараар үлээлгэн хатаах, хэрэв шарилыг хол зайнд зөөвөрлөх бол талийгаач нь халдварт өвчний улмаас нас эцэслэсэн тохиолдолд тусгай горим хэрэглэх, талийгаачийн шарилыг өөр хот, улс орон руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулах.
  • Талийгаачийн нэр, ирсэн хугацаа, ирэх үедээ биед нь байсан хувцас, эд зүйлийн бүртгэлийг хөтлөх, оршуулгын газар болон оршуулгын газрын ажилтнуудыг удирдах.
  • Авсыг тавиур, тавцан, тэргэн дээр гарахад нь болон оршуулгын газарт ёслолын үеэр байрлуулахад нь туслах, авсыг оршуулгын ёслолын үеэр байрлуулах, цэцэг тавих, хүмүүсийг суудалд хуваарилан суулгах зэрэг ажлыг удирдах.

Мэргэжлийн ур чадвар

Хүний биеийн анатоми, физиологи, эрүүл ахуйн болон зан үйлийн мэдлэгтэй, хүнтэй харьцах, үйлчилгээний соёлтой байх

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай, хариуцлагатай, хурдан шаламгай, гарын эв дүйтэй, хөдөлгөөний эвсэлтэй, нягт нямбай ажиллагаатай, анхаарал болгоомжтой, ажигч гярхай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус, хортой нөхцөл.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ихэвчлэн уртасгасан цагаар ажлын 7 өдрөөр ажиллана.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар дагаж мөрдөөгүйгээс үйл ажиллагаанд доголдол гарах, талийгаачийн ар гэрийн болон бусад хүмүүст буруу ташаа ойлголт өгч ёс суртахууны алдаа гарах, сэтгэцийн цочрол, стресст орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Эмнэлэг, буяны байгууллагын үйлчилгээ.