ДИСПЕТЧЕР (ЦАГДАА, ГАЛ, ТҮРГЭН ТУСЛАМЖААС БУСАД) /Dispatchers, Except police, fire and ambulance/

Хийж гүйцэтгэдэг ажил

Ажлын байрнаас гадуур орон зайд ажиллаж байгаа ажилтнууд, ажлын баг, тоног төхөөрөмж, үйлчилгээний тээврийн хэрэгслийн хуваарь гаргах, ажил, материал, ачаа тээш, зорчигчдод хүрч үйлчлэхтэй холбоотой үйлчилгээг зохицуулж, шуурхай удирдлагаар хангаж ажиллана. Радио холбоо, телефон утас болон компьютер ашиглан үүрэг даалгавар дамжуулах, мэдээлэл цуглуулан тайлан гаргаж, үүрэг даалгаврын биелэлт, ажлын явцын тухай мэдээлэл бэлтгэх, ирцийн бүртгэл хөтлөх ажил багтдаг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Радио холбоо, телефон утас, компьютер, шаардагдах бичгийн хэрэгсэл, лавлах номууд гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн онцлогоос шалтгаалан мэргэжлийн бэлтгэл өөр өөр байж болно. Ажлын байран дээр дадлага хийсэн байх шаардлагатай.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Радио холбоо, телефон утас ашиглан захиалагчийн хүссэн газарт, хүссэн өгөгдөхүүнтэй тээврийн хэрэгслийг захиалсан цаг хугацаанд нь хүргэх талаар хуваарилж, тээврийн хэрэгслийг илгээх.
  • Ажиллах нөхцлийг хангахын тулд шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэх цагийн хуваарь гаргах.
  • Радио холбоо ашиглан удирдлагаас болон хяналтын ажилтнуудаас ирж байгаа үүргийг газар дээр нь ажиллаж байгаа ажлын багт дамжуулах ба газар дээрх үзлэг, шалгалтын мэдээллийг хүлээн авч, дамжуулах.
  • Өдөр тутмын ажлыг урьдчилан бэлтгэж, цагийн хуваарийг мөрдүүлэх, ажлын захиалга хүлээн авах.
  • Тусгайлан оноосон нутаг дэвсгэр, талбайн хэмжээнд харилцаа холбоог хянах, ажлын захиалгыг цаг хугацаа, хөрөнгийн хэмнэлттэйгээр зохицуулах, ажилтнуудын болон тоног төхөөрөмжийн байрлал, ашиглалтыг хянах.
  • Хэрэглэгчийн захиалга бүрээр түүний хүсэлт, ажил үйлчилгээний биелэлт, захиалагчийн төлсөн үнэ, гарсан зардал, эд хөрөнгийн тоо хэмжээ зэрэг мэдээллийг бүртгэх.
  • Ажилчдын замд тохиолдох замын бөглөрөл, барилгын хашилт хаалт, замын чиглэлийн өөрчлөлт, аюултай байдал, осол аваар гарсан хэсэг, цаг агаарын байдал зэргийг урьдчилан сануулах.

Мэргэжлийн ур чадвар

Асуудлыг уялдуулан зохицуулах, оновчтой шийдвэр гаргах, хүнтэй харилцах, зохион байгуулах, хариуцлагатай, мэдээлэл, тайлан бэлтгэх бичгийн болон ярианы ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, хурдан шуурхай, гар болон нүдний баримжаа сайтай, нягт нямбай ажиллагаатай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Мэдээлэл буруу ташаа дамжуулах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Үйлчилгээний салбар.