ДУГУЙ ЗАСВАРЧИН /Bicycle repairers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Дугуй засварлах буюу арчилж үйлчилнэ. Хурдны болон арааны механизмийг суурилуулж тохиргоо хийнэ. Шинэ дугуй угсарна. Дугуйны гар, тулгуур, гэрэл, суудал зэрэг эд анги хэсгүүдийг суурилуулж засварлаж солих, дугуйг хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Гар багаж, дугуй засварын тоног төхөөрөмж, хийн тоног төхөөрөмж, ажлын хувцас гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Авто засварын сургалтад суралцах эсвэл ажлын байран дээр дадлага хийх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Гар багаж ашиглан тэнхлэгүүдийг задалж, гэмтэлтэй хэсгүүдийг засах тохируулах, шаардлага хангахгүй хэсгүүдийг солих. Зүлгүүр, точил ашиглан сэлбэг хэрэгслүүдийг хэлбэр оруулан тааруулах. Дугуйны хаймарын цоорхой нүхийг нөхөөс, хусуур ашиглан засварлах. Хийн гагнуур болон гагнуурын электрод ашиглан обудын эвдэрсэн болон цуурч хагарсан хэсгүүдийг гагнана. Будаг шүршигч аппарат, багс ашиглан дугуйны обудыг будах.
  • Дугуйг засварлах буюу солих. Хий гарсан дугуйг зөв оношилж хэмжээ, давхаргыг тодорхойлох. Тээврийн хэрэгслийг дамкратаар өргөх. Дугуйг машинд суурилуулах.
  • Дотуур хаймаргүй дугуйны цоорхойг тогтоон, дугуйг машинаас салгахын тулд боолтыг түлхүүр болон бусад гар багажаар задлах. Хаймарыг дугуйнд хийх. Дугуйн хийн хаалтыг солих буюу дугуйг цоолсон зүйлийг авч хаях.
  • Хагархай хэсэг дээр хаймарын цемент ашиглан нөхөөс наах. Механикчид тусалж шаардлагатай нэмэлт ажлыг хийх. Хаймарын модон алх, металл бариул, механик дугуй солигч ашиглан дотуур хаймарыг дугуйнаас салгана. Дотуур хаймарыг резин нөхөөс, халуун нөхөөс, цавуу ашиглан нөхөх.
  • Дугуйны гол обудыг хусч зүлгэх замаар цэвэрлэж дугуйг хийхэд бэлэн болгох. Дугуй болон дотуур хаймарыг захиалж авах. Дугуйны нөхөөсний хаймарыг багцаар нь болон ороомгоор нь татан авах.

Мэргэжлийн ур чадвар

Дугуйны бүтэц, эд ангиудын мэдлэгтэй, техникийн гэмтэл оношлох, засварлах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, шийдэл гаргах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй, ажлын ачаалал даах чадвартай ажигч гярхай, хянамгай, өнгөний мэдрэмжтэй, хэлбэр хэмжээ, орон зайн баримжаалалтай, хурц хараатай хурдан шаламгай хөдөлгөөнтэй, гар болон нүдний баримжаатай, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд өртөх, дугуйг техникийн аюулгүй байдлыг хангах хэмжээнд засварлаагүйгээс зам тээврийн осол гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Авто засварын үйлчилгээ, хувийн авто засварын төв нээж ажиллуулах боломжтой .