МЕТАЛ БА ПЛАСТИК МАТЕРИАЛД ХЭЭ ТАВИГЧ /Patternmakerson Metal and Plastic/

Хийж гүйцэтгэдэг ажил

Метал болон пластик гадаргуу, хайрцаг, цутгамал хээ, хэлбэр гаргасан дотортой хайрцаг, хавтангийн дизайн гаргах, машинд оруулах, тааруулах болон угсрах ажил хийнэ. Бутлагч машин, суурь машин, цоолтуур, өрөм, зүлгүүр машин, хээ гаргагч багаж хэрэгслийг угсарч ажиллуулна. Ажлын зураг, схем загварыг харж хээ гаргах хэсгүүдийг болон гаргах хээний талаар тодорхой ойлголт авна. Компьютерээр ажилладаг машины багаж хэсгүүдийг програмчилна. Ажлын зураг, загвар материал, эх материал зэргийн дагуу материалын загвар, хээний загвар гаргаж үйлдвэрлэнэ. Хээтэй загвар, материалуудыг засварлах буюу дахин хээлнэ. Хээтэй өнгийг будах буюу лакдана. Мод, резин, хуванцар зэрэг хээлэх материалыг сонгох ажил хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Пластик гадаргуу, хайрцаг, дизайн гаргах машин, бутлагч машин, суурь машин, цоолтуур, өрөм, зүлгүүр, машинаар хээ гаргагч багаж, ажлын зураг, схем, гар багаж, боолт, отвертка, тав, цавуу, гагнуурын аппарат, жин хэмжүүр, микрометр, гортиг, транспортир, шугам, хайч, хутга, рам, тулгуур, хавчих зэрэг багаж хэрэгсэл, ажлын хувцас.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн гэрчилгээтэй, ажлын байран дээр дадлага хийсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үйл ажиллагаанд шаардагдах материал, хээний хэмжээг тооцож, ажлын дэс дараалал тогтоох.
  • Хэмжих багаж, жин хэмжүүр, микрометр зэргийг ашиглан гаргах хээ нь өгөгдсөн хэмжээтэй тохирч байгаа эсэхийг шалгах.
  • Гортиг, транспортир, шугам, хайч, хутга болон бусад багаж ашиглан материал дээр хээг зурж дизайн гаргах.
  • Зүлгүүр, хусуур, цахилгаан билүү зэргийг ашиглан хээлсэн материалыг өнгөлж, цэвэрлэх.
  • Хээтэй загварыг байрлуулах, тогтооход зориулж рам, тулгуур, хавчих хэрэгслүүдийг барьж байгуулах.
  • Хээтэй материал, загварууд дээр барааны дугаар, таних тэмдгийг тэмдэглэх. 

Мэргэжлийн ур чадвар

Математик, алгебрь, геометрийн мэдлэгтэй, машин тоног төхөөрөмжийн ажиллагаа, загвар бүтцийн мэдлэгтэй, инженер, технологи, үйлдвэрлэл үйл ажиллагаа, материалын чанар, бүтээгдэхүүний чанар, өртөг болон компьютер, электрониксийн зохих мэдлэгтэй

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарал төвлөрөлт сайн, өнгө, уран сайхны мэдрэмжтэй, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, мэдрэмж сайтай, сонсох чадвартай, бүтээлчээр сэтгэдэг, хянамгай

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэлд өртөх. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Нарийн мэргэжил эзэмших, өөрөө өөртөө ажлын байр бий болгох.