МАНААЧ /Guard/

Хийж гүйцэтгэдэг ажил

Албан байгууллага, аж ахуйн нэгжийн байр, агуулах, хашаа бусад обьектыг манах, халдлагаас хамгаалах. Халдлагыг зогсоох. Халдлага, зөрчлийн талаар хариуцсан алба, ажилтан болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх. Байгууллагын онцлог, манах обьектын байдлаас хамаарч зарим ажилтай хавсарч гүйцэтгэх тохиолдол байдаг. Жишээ нь: Цэвэрлэгээ хийх зэрэг ажилтай хавсарч хийх.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ажлын байр нь ажиллах тусгайлан барьсан байр, өрөөнд байрлаж халдлагаас хамгаалах галт зэвсэг, гэрэлтүүлгийн, холбооны болон бусад тусгай хэрэгсэл. Хяналтын дэлгэц. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Манаачид тавигдах шаардлага байгууллагын болон үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж тодорхой шалгуургүй байх, хамгаалалтын ажилтны сургалт төгсөж гэрчилгээ авсан байх зэрэг харилцан адилгүй шалгуурыг тавьдаг. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

Манаж байгаа байгууллага, эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж хулгайд алдахгүй байх. Түүнчлэн манаж байгаа обьектод гадны хүн, тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй оруулахгүй, гаргахгүй байх. Ялангуяа эд хөрөнгө гаргах асуудлыг хариуцдаг.

Мэргэжлийн ур чадвар

Өөрийн хамгаалалтанд байгаа эд хөрөнгө, бусад зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах, сонор сэрэмжтэй, шийдвэрийн шуурхай гаргаж ажиллах.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Халдлага болоход таслан зогсоох, няцаах бие бялдрын болон тусгай мэх хэрэглэж чаддаг, бэлтгэл, чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ээлжийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хамгаалж байгаа обьектод халдахад манаач өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Мөн манаж байгаа зүйлээ алдах, эвдэрч гэмтэх тохиолдолд хохирлыг төлж барагдуулах хариуцлага хүлээх үүрэг нь эрсдлийн түгээмэл тохиолдол болно.

Ирээдүйд ахих дэвших боломж

Ажил мэргэжилдээ сайн байж халдлагаас хариуцсан обьектоо хамгаалсан үед шагнал, урамшуулал авах, үйл ажиллагаа өргөжиж олон хүнтэй болсон үед ээлжийн болон хамгаалалтын албаны ахлах зэрэг ажилд албан тушаал хаших.