МЕТАЛ БОЛОН ХУВАНЦАР МАТЕРИАЛЫН ЭХ БЭЛТГЭГЧ АЖИЛЧИН /Layout workers, metal and plastic/

Хийж гүйцэтгэдэг ажил

Металл болон хуванцар хавтан, хоолой, машины сэлбэг зэрэг дээр боловсруулалт хийхийн өмнө цэг, тэмдэглэгээ тавих ажил хийнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Суурь машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд, ажлын хувцас, хамгаалах хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Ерөнхий боловсрол эзэмшсэн, ажлын байран дээр дадлага хийсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Гагнах буюу угсрахын өмнө үйлдвэрлэгдсэн эд ангиудыг тааруулж тэгшлэх, ажлын схем зураг, загвараас тригонометр дизайн, материалд үйлчлэх халууны үйлчлэл, металын шинж чанарын талаарх мэдлэгийг ашиглан эх бэлтгэлийн төлөвлөгөөг гаргах.
  • Металл хавтан цутгамалын толгой хүрээ зэрэг металл ангиуд дээр цаашид нэгдэх эд ангиудын зургийг гаргаж тэмдэглэх, ажлын материал дээр зүсэгч харандаа, савантай чулуу, нүхлэгч гар өрөм зэргийг ашиглан хонхор гүдгэр шулуун шугам, нүх, хэмжээ болон гагнуурын таних тэмдгүүдийг тавьж тэмдэглэх.
  • Хэмжих багажууд заалт индикаторуудыг ашиглан төв шугамыг олж бэлэн загварыг байрлуулж тааруулах, хавтангуудыг өргөж тавихын тулд гар буюу өргөгч машин ашиглан ажлын материалуудыг байрлуулах.
  • Гортиг, транспортер, хуваагч гортиг шугам зэргийг ашиглан материал дээрх тайрах, өрөмдөх, нугалах, хотойлгох, нүх гаргах болон гагнах үйлдлүүдийн байрлал, дарааллыг төлөвлөх.
  • Боловсруулсан материал сэлбэгүүдийг тодорхойлолтонд нийцэж байгаа эсэхийг шалгах.
  • Мод, цаас, металлаар бэлэн загвар, дизайн гаргах.
  • Гагнах, нүхлэх, боох гэх мэт зориулалтаар сэлбэг эд ангиудыг тодорхой байрлалд тогтоох, зураг схем дээр нарийн хэмжиж тэмдэглэх.
  • Хаалга хаалт хашлага хавчааруудыг суурилуулах, будгийн багс ашиглан эх загвар бэлдсэн өнгөн дээр пигмент түрхэх. 

Мэргэжлийн ур чадвар

Хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах, техник болон гар ажиллагааны багаж хэрэгслийг зөв ашиглах, засварлах чадвартай байх, алгебрь, геометрийн мэдлэгтэй, барилгын материал, түүхий эдийн шинж чанарын талаар зохих мэдлэгтэй

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, орон зайн баримжаа, харааны мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хурдан шаламгай, хөдөлгөөний эвсэлтэй, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, санаачлагатай, хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл бэртэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Шинэ технологи нэвтрүүлэх, патент авах, нарийн мэргэжил эзэмших.