ТАКСИНЫ ЖОЛООЧ /Taxi drivers and Chauffeurs/

Хийж гүйцэтгэдэг ажил

Зорчигч тээвэрлэх бүхээгт тэрэг жолоодож, зорчигчийг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг чанд баримтлан хүргэж үйлчилж, үйлчилгээний хөлс авах, таксины тэргийг зорчигч тээвэрлэхэд бэлтгэх, үйлчилгээний болон түрээсийн хөлсний орлогыг байгууллагад тушаах ажил гүйцэтгэнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Таксины үйлчилгээний зориулалттай суудлын машин, багаж хэрэгсэл, ажлын хувцас гэх мэт. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Жолооны мэргэжлийн сургалтад суралцаж, жолооны үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдлыг шалгах, хангах, гэмтэл илэрвэл механикчид хандаж засуулах, дугуйны хийн даралтыг тохируулах ба хий, түлш шатахуун, тос тослох материал нэмэх зэргээр машинд өдөр тутмын арчилгаа / машины дотор талын тоосыг соруулж, угааж, гадна талыг өнгөлөх/ хийх.
  • Таксины зориулалттай суудлын машин жолоодож зорчигч тээвэрлэх, зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, үйлчилгээний соёлыг баримтлан өөрөө болон зорчигчоор сахиулах, таксинд суух, буухад зорчигчид туслах, ачааг тээшинд ачих, буулгах.
  • Зорчигчийг урьдчилан товлосон байрлал, таксины зогсоол дээрээс болон диспетчерээс холбоогоор зорчигчийн захиалгын дуудлага хүлээн авч зөөвөрлөх, тодорхой захиалга, хуваарийн дагуу зорчигчдод үйлчлэх.
  • Аялалын хуудас дээр нэр, он, сар, таксины хувийн мэдээлэл, аялалын маршрут зэргийг тэмдэглэн, зорчигчийг авсан ба хүргэсэн газар, хураасан төлбөрийг бүртгэх, шаардлагатай үед ослын тухай тайлан бичиж бэлтгэх.
  • Таксинд зорчигч суухад тоолуурыг ажиллуулж эхлэх ба түүнийг буух газраа ирмэгц тоолуураа зогсоож, зорчигчдоос тасалбар, ваучер, мөнгийг хураах, шаардлагатай бол баримт өгөх.

Мэргэжлийн ур чадвар

Тухайн хот, бүс нутгийн байрлал, чиглэл, маршрут сайн мэддэг, техник сэтгэлгээтэй, жолооны ур чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй, жолоодлогын дадлага, туршлагатай, зам тээврийн хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг сахих ур чадвартай анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, орон зайн баримжаатай, хурдан шуурхай, гар болон нүдний баримжаатай, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлгөөний болон техникийн аюулгүй байдлыг сахиж ажиллаагүйгээс зам тээврийн осолд орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Тээвэр, үйлчилгээний салбарт.