МОД БОЛОВСРУУЛАХ ТӨХӨӨРӨМЖИЙН ОПЕРАТОР /Woodworking machine operator/

Хийж гүйцэтгэдэг ажил

Мод боловсруулах төхөөргийн оператор нь мод хөрөөдөх, фанер тайрах, наамал банз хийх болон бусад аргаар модыг дахин боловсуулахад бэлтгэх мод боловсруулах автомат тоног төхөөрөмжийг удирдах, хянах, ажиллуулах ажил эрхэлнэ. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Гар багажууд болон цахилгаан тоног төхөөрөмж, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Ерөнхий боловсрол эзэмшсэн, үйлдвэр дээрх эсвэл түр сургалтанд суралцсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

• Чанар, стандарт хангасан банз гаргаж авах зорилгоор гуалин болон бусад модны хэмжээ, шинж чанарыг шинжлэх, тоног төхөөрөмжөөр салгах, хаягдал багатай ашигтай байдлаар хэмжиж тайрах.

  • Гуалин модны жижиг тайрдсыг фанер, үртэс, зомгол, боловсруулах зорилгоор ангилах, ялгах, хураах, туузан дамжлага, зорох машинд оруулах.
  • Цайруулах, холих, угаах болон үртэс зомгол боловсруулахад бусад машин тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах, хянах.
  • Машин тоног төхөөрөмжийн доголдлыг засах, хэвийн ажиллагааг хангах зорилгоор заавар журмын дагуу хянаж, багаж төхөөрөмжийн заалтыг ажиглах.
  • Фанер тайрах, наамал банз боловсруулах, даралтаар шахах, дарах зэрэг үйлдэлтэй машин, тоног төхөөрөмж ажиллуулах.
  • Наамал банз, фанер боловсруулах мод, модон бүтээгдэхүүнийг тээвэрлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Машины тоног төхөөрөмж, бүтэц, тохиргоо засварын талаар мэдлэгтэй, техникийн карт унших чадвартай, алгебрь, геометрийн мэдлэгтэй, материалын чанар, түүхий эдийн шинж чанарын талаар зохих мэдлэгтэй.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, орон зайн баримжаа, харааны мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хурдан шаламгай, хөдөлгөөний эвсэлтэй, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, санаачлагатай, хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай, нягт нямбай, хянамгай, ачаалал даах чадвартай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Үйлдвэрлэлийн салбарт нарийн мэргэжил эзэмших, засвар технологид суралцах.