ТЕЛЕФОН УТАСНЫ ОПЕРАТОР /Telephone operators/

Хийж гүйцэтгэдэг ажил

Үсгийн цагаан толгойн дараалал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байршлаар бэлтгэсэн үйлдвэрлэл, үйлчилгээний лавлагааны дагуу хүмүүст мэдээлэл хүргэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Дүрэмт хувцас, дуудлага хүлээн авах утас, асуултад хариулахад зориулсан бүх төрлийн мэдээллийн эх сурвалж болон компьютер, үзэг, харандаа, цаас, тэмдэглэлийн дэвтэр.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Ажлын байран дээр дадлага хийх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Орон нутгийн, алсын дуудлагын, төлбөртэй утасны, гар утасны, холбооны салбар дээрээс ярьж буй дуудлага болон яаралтай тусламжийн дуудлагуудыг гүйцэтгэх, холбох, мэдээлэл өгөхийн тулд утасны холбогчийг ажиллуулах.
  • Харилцагч нарын санал хүсэлтийг сонсож, тэдгээрийн асуултад хариулах, лавлах, утасны жагсаалтуудыг ашиглах.
  • Телефон утасны алсын дуудлага холбох, дуудлага хүлээн авагчид мэдээлэл өгөх харилцаа холбооны болон бусад системийг ажиллуулах, үйлчилгээний үнэ төлбөр тооцох, үүнтэй холбоотой үйл ажиллагааг явуулах.
  • Шаардлагатай үед компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хямдралын хөтөлбөрүүд сурталчлах.
  • Телефоны системд хэрэглэгддэг мессежийг бүртгэх, утасны жагсаалтад орсон буруу мэдээллийг засч залруулах, нэмж шинэчлэх, яаралтай болон онцгой нөхцөл байдалд яриаг тасалж, шугам чөлөөлөх, ашиглах.
  • Утасны дуудлага дамжуулах автомат системийг хянах, туслалцаа шаардлагатай байгаа харилцагч нарын дуудлага дундуур орж туслах.
  • Сонсгол муутай харилцагч нарт дахин дамжуулах үйлчилгээ үзүүлэх. 

Мэргэжлийн ур чадвар

Харилцаа холбооны тоног төхөөрөмж ажиллуулах, гарын арван хуруугаар шивэх чадвартай, сонсгол сайтай, хүнтэй ярилцах, зөв боловсон харилцах, ярьж ойлгуулах, зохион байгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, нийгмийн харилцааны мэдрэмжтэй, хурдан шуурхай, гар болон нүдний баримжаа сайтай, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ээлжийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Тоног төхөөрөмж эвдрэх, мэдээлэл буруу ташаа өгөх зэрэг хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн байдал үүсэх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Харилцаа холбоо, үйлчилгээний салбарт.