ТОГООЧ /Cooks/

Хийж гүйцэтгэдэг ажил

Тогооч нь хоолыг амт чанартай, өнгө үзэмжтэй, технологийн дагуу боловсруулж, түргэн шуурхай гаргаж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх замаар хоолны борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын төлөвлөгөөний зорилтыг хангаж ажиллана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хоол бэлтгэх, боловсруулах тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай хэрэгсэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль, сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх, мэргэжлийн зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хоолыг технологийн горимын дагуу хийх гаргах, хоол, ундааг технологийн дагуу амт чанартай боловсруулж, түргэн шуурхай гаргах, захиалгыг хянаж, нэг ширээний хоолыг зэрэг гаргах.
  • Бараа материал захиалах, хүлээн авах, өдөр болон оройн ачааллаас өмнө мах болон ногооны бэлтгэл, хачир, соус сүмс, болон бусад бэлдэц хангалттай бэлтгэсэн байх.
  • Тухайн өдрийн онцлог, хүлээн авалт, тусгай захиалгад тохируулан хэрэгцээт бараагаа бэлтгэсэн байх, хариуцсан тоног төхөөрөмж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хянах, хангах.
  • Механик ба механик бус тоног төхөөрөмж цэвэрлэх, хоол гаргахад бэлэн болгох, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу зөв хадгалах, хоолны дээж авах, устгах.
  • Бараа материалын тооллого хийх, тооцоо нийлэх, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл гаргах, хорогдлын дэвтэр хөтлөх.
  • Хувийн ариун цэвэр болон хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах, ажил эхлэхээс өмнө хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал аюулгүйн ажиллагааны зааварчилгаатай танилцан, гарын үсэг зурах. 

Мэргэжлийн ур чадвар

Хоол үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж мэддэг байх, өнгө болон уран сайхны мэдрэмжтэй, нийтийн хоолны үйлдвэрлэлийн процессын болон хүнсний аюулгүй байдлын мэдлэг ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн ариун цэвэр сахих, хувийн зохион байгуулалттай, хөрвөж ажиллах, бусад ажлыг орлон хийх чадвартай, харилцааны соёлтой, бие дааж болон багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай өнгө, үнэр, амт мэдрэхүйн хөгжилт сайтай, хүнсний бүтээгдэхүүний төрөл, хэрэглээ судалсан, няхуур нямбай, хурдан шуурхай, гар хурууны эв дүйтэй, хөдөлгөөний хуваарилалт сайтай, удаан хугацаагаар зогсоо байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл гарах, хүнсний аюулгүй байдлыг хангаагүйгээс халдвар, хордлого үүсэх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллах болон нарийн мэргэжлээр гадаад болон дотоодын их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх. Рестораны ахлах тогооч болон хувийн ресторан ажиллуулах боломжтой.