МУЖААН /Carpenter/

Хийж гүйцэтгэдэг ажил

Модоор төрөл бүрийн эд хогшил, барилгын материал, хийцүүдийг хийхээс гадна тавилга, модон эдлэлийн эвдрэлийг сэргээн засварлах ажил хийдэг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Мод, хуванцар, нүүрстөрөгчийн шилэн материал болон үртсэн хавтан, гар болон цахилгаан хөрөө, уран хөрөө, тайрагч хөрөө, сүх, өрөмдөгч, алх хадаас, сийлбэрийн хутга, хутга, углуурга гаргагч машин, шугам, гортиг, харандаа, шохой, цахилгаан болон гар багаж.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн сургалтанд хамрагдаж мэргэжлийн үнэмлэхтэй төгссөн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцүүлэн план зураг болон загвар гаргах.
  • Загварын дагуу мод, модон материал ашиглан эд хогшил, барилгын хийц хийх.
  • Эвдрэл гэмтэлтэй эд хогшил, барилгын хийцийг солих, засварлах.
  • Цонх, хаалга, хана, булан тохойн барилгын товлосон бүтээц, хэсгүүдийг суурилуулах.
  • Мод, хуванцар болон нүүрстөрөгчийн шил зэргийг хэмжиж, огтолж, хэлбэрт оруулах.
  • Мужааны ажлыг гүйцэтгэж байгаа болон бусад мэргэжлийн туслах ажилчдад зааж сургах.
  • Төрөл бүрийн цахилгаан багаж хэрэгслүүдийг аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллуулах.

Мэргэжлийн ур чадвар

Зурж боловсруулах, загвар зохиох, тооцоолох, багаж хэрэгсэл арчлах, хэрэглэх, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, техникийн шийдэл гаргах чадвартай байх

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, орон зайн баримжаа, харааны мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хурдан шаламгай, биеийн тэнхээ, хөдөлгөөний эвсэлтэй, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, санаачлагатай, оролдлоготой, ачаалал даах чадвартай. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллыг мөрдөөгүйгээс гал гарах, осол, гэмтэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Мастер мужаан, салбарын багш, үйлдвэрлэл