ТУСЛАХ ТОГООЧ /Cook Helpers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Туслах тогооч нь хүнсний материалыг стандарт, технологийн дагуу анхан шатны боловсруулалт хийж, хоолны технологийн онцлогт тааруулж хийх, бэлдэц нормын дагуу бэлтгэж, тогоочид туслана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хүнсний материал, түүхий эд цэвэрлэх багаж (хутга, арилгагч, угаагч, онгойлгогч), анхан шатны боловсруулалт хийх тоног төхөөрөмж (холигч, хэрчигч, шарагч, жигнэгч, хийн тоног төхөөрөмж гэх мэт), ажлын хувцас, хормогч гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэхтэй, ажлын байранд дадлага хийсэн байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хүнсний материал, түүхий эдийг ерөнхий тогоочоос хүлээн авч, тогооч нарын захиалга, тухайн өдрийн бэлдэц нормын дагуу бэлдэх, хагас болон бэлэн боловсруулах ажлыг технологийн дагуу гүйцэтгэх.
  • Бараа материалыг цэвэрлэж, хөргүүрт ангилж хийх, хариуцсан ажлын байрны цэвэрлэгээг тогтмол хийж, ажил эхлэхэд бэлэн байлгах.
  • Ажлын байрны хариуцсан эд зүйлийн бүрэн бүтэн байдал, гэнэтийн осол гаргахаас урьдчилан сэргийлж ажиллах, хувийн ариун цэвэр болон хүнсний аюулгүй байдлыг хангах.
  • Тодорхой хаягаар хүргүүлэхээр захиалсан захиалгын дагуу хоол хүнсийг савлаж, баглаж бэлтгэх.

Мэргэжлийн ур чадвар

Хоол үйлдвэрлэх технологийн мэдлэг, тоног төхөөрөмж зөв ашиглах, хоол үйлдвэрлэлийн процесс, хүнсний аюулгүй байдлын мэдлэг болон хариуцлага хүлээх чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн ариун цэвэр болон зохион байгуулалт сайтай, хөрвөж ажиллах, бусад ажлыг орлож ажиллах чадвартай, харилцааны соёлтой, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай хүнсний материал ялгах, амтлах үнэрлэх мэдрэмжтэй, ажигч гярхай хурдан шаламгай хөдөлгөөнтэй, гар хурууны болон хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл авах, хүнсний аюулгүй байдал хангаагүйгээс хордлого, халдвар гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллах болон нарийн мэргэжлээр гадаад болон дотоодын их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлэх. Рестораны ахлах тогооч болон хувийн ресторан ажиллуулах боломжтой.