ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН /Counter and Rental Clerks/

Хийж гүйцэтгэдэг ажил

Бараа, ажил үйлчилгээний захиалга хүлээж авна. Түрээсийн үйлчилгээний давуу тал, боломжийн талаар сурталчилж, танилцуулж, түрээслэгчтэй гэрээ байгуулж, түрээсийн үнийг тооцон тохирч, төлбөр хураана.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Телефон утас, бусад шаардлагатай баримт бичиг, хэрэгсэл, маягт гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэ ажлыг хийхэд ажлын байран дээр дадлага хэрэгтэй.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Түрээсийн бараа, үйлчилгээг үйлчлүүлэгч, худалдан авагчдад санал болгох, зөвлөгөө өгөх.
  • Утасны дуудлагад хариу өгч, захиалга хүлээн авч, мэдээллээр хангах, түрээсээр авах гэж байгаа бараа үйлчилгээний чанар, нэр төрлийг танилцуулж, тайлбарлах, түрээсийн гүйлгээний бүртгэл хөтөлж, үйлчлүүлэгч, түрээслэгчдийг бүртгэх.
  • Түрээсийн гэрээний маягтыг бэлтгэж, үйлчлүүлэгчийн гарын үсгийг зуруулж, шаардлагатай үед тухайн бүтээгдэхүүнийг ашиглах эрхийн үнэмлэх зэрэг мэдээллийг бүртгэж авах.
  • Түрээслүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцэхүйц болгох зорилгоор шалгалт үзлэг тохируулга хийх, өөрчлөх, цэвэрлэх, хадгалах, засварлах шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, үзлэг хийж, шошго хадах.
  • Түрээсийн төлбөр, дүрэм журам, түрээслэх горимын талаар үйлчлүүлэгчдэд тайлбарлах, бараа бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах, арчлах талаар хэрэглэгчдэд зөвлөгөө өгөх.
  • Зарим бараа бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд захиалгын дагуу хадгалж үлдээх ба түрээсээр явуулсан зүйлийнхээ хугацааг бүртгэж, нягтлах, бараа бүтээгдэхүүнийг түрээслүүлж, үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгчтэй тохиролцон барааг буцааж хүлээж авах.

Мэргэжлийн ур чадвар

Түрээсийн тухай мэдлэгтэй, харилцагчтай яриа өрнүүлэх, үйлчлүүлэгчийн      хэрэгцээг          мэдрэх, сурталчилгааны арга зүйтэй, итгэл үнэмшил төрүүлэх, сонголтонд нөлөөлөх, итгүүлэх ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Зохион байгуулалттай, харилцааны соёлтой, хариуцлагатай, төлөвлөх, зохион байгуулах итгэн үнэмшүүлэх чадвартай ой тогтоолт сайтай, тайлбарлан таниулах, тооцоолох, бараа бүтээгдэхүүний чанар таних чадвартай, ажигч гярхай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Түрээсийн гэрээ буруу хийснээр, үйлчлүүлэгчээ таниагүйгээс болж санхүүгийн алдагдал хүлээх. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Санхүү болон худалдаа, үйлчилгээ салбарт.