УГААЛГА, ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ГАЗРЫН АЖИЛТАН /laundry and dry cleaning worker/

Хийж гүйцэтгэдэг ажил

Угаалгын болон хими цэвэрлэгээний машин, үйлдвэрлэлийн буюу гэр ахуйн даавуун хэрэглэл, хувцас хунар, илэг, арьсан хувцас, эдлэл цэвэрлэх, угаах ба хими цэвэрлэгээний машиныг удирдаж ажиллуулна. Гараар болон машины тэмдэглэгч ашиглан угаалгын болон хуурай цэвэрлэгээний код, дугаар, нэрийг угаах материалд хадаж тэмдэглэнэ. Хэрэглэгчийн нэр, утасны дугаар, хүлээн авч буй хувцас эдлэлийг шалган тоолж бичиж авах ба хүлээлгэн өгөх ажил гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Угаалгын болон хими цэвэрлэгээний машин, хатаагч машин, угаалга, цэвэрлэгээний бодис, ажлын хувцас гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль, сургалтад суралцаж, мэргэжлийн үнэмлэх, зэрэгтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Угаалгын машин, хими цэвэрлэгээний машин, хатаагч машинуудыг асааж ажиллуулж, саван, угаалгын нунтаг, ус, цайруулагч болон бусад нэмэлтүүдийн хэмжээг тааруулахын тулд крант эргүүлэх буюу хөшүүрэг татах, програмчлагдсан товчлууруудыг дарах.
  • Угаалгын болон хими цэвэрлэгээний машинаас цэвэрлэсэн зүйлсийг гаргах, хатаагчаас угаасан материалыг гарган авч ангилж тоолон, кодыг тулган эвхэж нугалах буюу өлгөх.
  • Угаах материалыг шалгаж, тэдгээрийг өнгө, хийсэн материал, хир, цэвэрлэх техникийн шаардлагын дагуу ангилж ялгана. Угаалгын болон хими цэвэрлэгээний машинд угаах зүйлсийг хийх.
  • Угаалгын нунтаг, будаг, цайруулагч, ангижруулагч, цардуул болон бусад химийн нэмэлтүүдийг хутгаж, машинд хийж, материалыг цэвэрлэж, өнгө оруулж, хатаах, цардах, хөвсгөр зөөлөн болгох.
  • Машины шүүлтүүрийг цэвэрлэж, тоног төхөөрөмжийг тослох, угаалгын машин, хатаагчийг ажиллуулж, програмчлагдсан товчлууруудыг дарах.
  • Толботой материалуудын толбо үүссэн шалтгааныг шинжилж шалгаж, өнгө алдагдсан байдлыг шинжин, түүнийг засах аргуудыг тодорхойлох, материалын шинж төрх, толбоны байдалд тохирсон аргаар толбо арилгах.
  • Хиртэй материалуудыг цэвэрлэхийн тулд хуурай цэвэрлэгээний машиныг асаах, материалуудын нүдэнд харагддаггүй хэсгүүд дээр химийн болон будгийн материал зохих эсэх талаар туршилт хийх.
  • Саармагжуулагч уусмал, хөдөлгөөнт машин ашиглан химийн бодисонд хордож бохирдсон, толбо тогтсон материалуудыг урьдчилан ариутгаж, цэвэрлэн, толботой хэсгүүд дээр тоос сорогч буюу вакуум соруулаар соруулах, толбон дээр химийн уусмал цацаж арилгах.
  • Арьс, үсийг самнах, хатаах, өнгөлөх, арьс шир болон хөнжлийг цэвэрлэх, ариутгах, сэгсрэх машинуудыг ажиллуулах.

Мэргэжлийн ур чадвар

Цайруулагч, толбо арилгагч, угаалгын нунтаг, будагч бодисын шинж чанар, нэр төрөл, бүтэц болон тэдгээрийн өнгөнд нөлөөлөх нөлөөллийн талаарх мэдлэгийг ашиглан материалын төрөл, өнгө будаг тааруулах, угаалга хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжийн ажиллагааг мэддэг байх, хариуцлагатай, эд хэрэглэл, хувцас угаах, цэвэрлэх таних тэмдэг мэддэг ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, техник сэтгэлгээ сайтай, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, харилцааны өндөр соёлтой, бодисын химийн найрлага унших, анхаарал төвлөрөлт сайтай, үйлдлийн дараалал тогтоох, ой тогтоолт сайтай хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа, гарын эв дүй, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Мэдлэг, чадвар дутагдсанаас үйлчлүүлэгчийн материал, эд зүйлсийг гэмтээх, чанарыг муутгах, үйлчлүүлэгчээ алдах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Өөрийн хими цэвэрлэгээ, угаалга ажиллуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллах боломжтой.