ҮНЭТ ЧУЛУУ, АЛМАЗ ЗАСАГЧ /Gem and Diamond workers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Үнэт эдлэл буюу үйлдвэрийн багаж хэрэгсэл хийхэд ашигладаг үнэт чулуу, алмазыг засаж, өнгөлж, үнэлгээ хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Өрөмдөгч багаж, гар багаж, бусад багаж хэрэгслүүд, хэмжигч, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль, сургалтад суралцаж, мэргэжлийн үнэмлэхтэй байх. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Өрөмдөгч механизмын ажлын хурд, эргэлтийг тохируулах, өрөмдсөн цэгүүдийг зүлгэж, өрөмдлөгийн гүн, байрлалуудыг тодорхойлолтын дагуу тохируулах, хутга, өрөмний хошууг сольж, хурцалж, засах.
  • Чулууг өрөмдсөн нүхийг хэмжиж, тайралт, нүхлэлт нь тодорхойлолтонд нийцэж байгаа эсэхийг нарийн мэргэжлийн багаж ашиглан шалгах, тодорхой тогтоосон үнэлгээний системийн дагуу чулуулгийн толигор байдал, тэгш хэм, тунгалаг байдал зэргийг тогтоох.
  • Алмаз бөгжлөх суурь машиныг ашиглан алмазыг бөгжлөх, алмазан чип, цахилгаан гар багаж ашиглан өрөмдөх болон тайрах байрлалуудыг чулуу буюу хутган дээр тогтоож тэмдэглэх.
  • Тайрах, өнгөлөх, зүлгэх, өрөмдөх, хэлбэр оруулах зорилгоор алмаз, үнэт чулууг хавчигч, бэхлэгч үзүүрүүдэд бэхлэх, чулуулгыг өнгөлөх, хэлбэр оруулах, чулуу, зүлгүүр, цохигч алх болон өнгөлөг материалыг сонгон авах, боловсруулаагүй алмазыг хэлбэр, хэмжээ, өнгө, чанараар нь ялгах.
  • Электрон микрометр ашиглан цоолтуур, хэв, хутганы урт, өндөр, эсэргүүцлийг хэмжиж чулууг нарийн нягт хэвээр гаргаж чадах эсэхийг шалгах, хүйтэн гагнуур ашиглан үнэт чулууг металл хүрээнд суулгах.
  • Чулуулгын тодорхой шинж чанарыг тогтоох, чулуулаг болон тэдгээрийн орлож байгаа бүтээгдэхүүний онцлогыг тодорхойлох зорилгоор чулуунуудыг янз бүрийн химийн уусмалуудад дүрэх.
  • Полярископ, рефрактометр, микроскоп болон бусад оптик багажуудыг ашиглан чулуунуудын хоорондын ялгаа, ховор шинж чанар, согог дутагдал болон бусад чулуулгын үнэ цэнийг тодорхойлоход шаардлагатай шинж чанарыг судалж шалгах.
  • Луужин болон хронометр зэрэг нарийн хэмжүүрт багаж хэрэгсэлд хэрэглэх үнэт чулуун шарикуудыг зорж, өрөмдөж, өнгөлөх, өнгөлөх, нүхлэх, тайрах, хэв оруулах зэрэг тоног төхөөрөмжийг задлан цэвэрлэж, тослох. 

Мэргэжлийн ур чадвар

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, зааврыг баримтлах, техникийн ба дизайны шийдэл гаргах, урлах, засах, чимэглэх ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Бие даасан санаачлагатай, хувийн зохион байгуулалттай, сахилга баттай, торгон мэдрэмжтэй, няхуур нямбай, үнэнч шударга, ажигч гярхай, анхаарлын шилжилт хуваарилалт сайн, харааны мэдрэмжтэй, уран сэтгэмжтэй хурдан шуурхай хөдөлгөөнтэй, нүд гар хурууны зохицолдлогоо, эв, ур дүйтэй, хөдөлгөөний тэнцвэр сайтай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллага, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл гарах, үнэт чулууны үнэ цэнийг алдагдуулах, үйлчлүүлэгчийг хохироох .

Ирээдүйд ахих дэвших боломж

Худалдаа үйлдвэрлэл, гоёл чимэглэлийн салбар.