РЕЗИНЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МАШИНЫ ОПЕРАТОР /Elastic production machine operator/

Хийж гүйцэтгэдэг ажил

Резиний холимгийг холих, зуурах, мөн байгалийн болон нийлэг резинээр хэвлэсэн гутал, гэр ахуйн эд зүйл, тусгаарлах материал, үйлдвэрлэлийн тоног хэрэгсэл, эсвэл машины дугуй зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн эд анги үйлдвэрлэх машиныг ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Төрөл бүрийн гар багаж, компрессор, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх, эсвэл мэргэжил олгох сургалтанд суралцсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Резин болон резиний холимогийг холих, зуурах мөн байгалийн болон нийлмэл резин, хуванцраар төрөл бүрийн бүтээгдэхүүн, эд анги үйлдвэрлэх.
  • Төрөл бүрийн цаасан бүтээгдэхүүн хийх машиныг ажиллуулах, хянах.
  • Бүтээгдэхүүн гарцыг өгөгдсөн стандарт, шаардлага, техникийн үзүүлэлтэнд нийцэж байгаа хэсэг, илэрсэн доголдол, алдаа эвдрэл гэмтлийг шалган тогтоож, машин тоног төхөөрөмжийг засварлах, тохируулах. 

Мэргэжлийн ур чадвар

Машины тоног төхөөрөмж, бүтэц, тохиргоо засварын талаар мэдлэгтэй, техникийн карт унших чадвартай 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хараа хөдөлгөөний ой тогтоолт сайтай, ажигч гярхай, хэлбэр хэмжээ орон зайн баримжаалал сайтай, бүтээлч сэтгэлгээтэй, хурдан шаламгай, хөдөлгөөний эвсэлтэй, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, хариуцлагатай, хянамгай, ачаалал даах чадвартай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Ахлах, мастер, технологич, загвар зохион бүтээгч