ХӨТӨЧ, ТАЙЛБАРЛАГЧ /Tour guides and Escorts/

Хийж гүйцэтгэдэг ажил

Байгалийн үзэсгэлэнт газрууд, үйлдвэрийн томоохон барилга байгууламж, төрийн ордон болон алдартай зураачдын уран зургийн галерейн бүтээлийг хувиараа болон бүлгээр аялж байгаа аялагчдад тайлбарлан хөтөчийн үүргийг гүйцэтгэж ажиллана. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танин мэдэхүйн ач холбогдолтой арга хэмжээг зохион явуулж сонирхсон асуултад хариулт өгч мэдлэг олгодог.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Газрын зураг, чихэвч, нүдний шил, малгай, аюулгүй байдлын хэрэгсэл, аялалын газрын танилцуулга, гарын авлага, видео танилцуулга, анхны тусламж үзүүлэх эмнэлгийн хайрцаг, удирдлагын самбар, компьютер, канон, зургийн аппарат, камер гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Аялал жуулчлал, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, дипломын зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Аялал, жуулчлал болон амралт зугаалга, зочилж яваа аялагчдыг дагалдан газарчлах, аялагчдыг найрсгаар угтан авч хүн нэг бүрт шаардагдах хэрэгслийг тараан өгч, аялалын газруудыг танилцуулан тухайн байгууламжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болон таних тэмдгээр хангах.
  • Аялагчдын сонирхсон асуултад хариулах, мэдээллээр хангах, тайлбарлах.
  • Тухайн барилга, байгууламжийн дотоод дүрэм журам, аюулгүй байдлыг сахиулах.
  • Аялалын багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх болон аюултай нөхцөлд хэрхэн ажиллах талаар зааварчилга өгөх, шаардлагатай тохиолдолд анхан шатны тусламж үзүүлэх.
  • Мөн гал түймэр, гэнэтийн үйл явдал болоход аялагчдыг тухайн нөхцөл байдлын хамгийн аюулгүй хэсэгт аваачих.
  • Тойрон аялалыг төлөвлөхийн тулд байгаль орчны нөхцөл байдал, харилцагч байгууллагын чадавхийг судалж тухайн аялалд явах.
  • Ан агнуур болон загасчлах зорилгоор аялж байгаа аялагчдад байгаль орчин, ан амьтан, тэдгээрийг хамгаалах тухай мөн хууль дүрмийн талаар мэдээлэл өгөх.
  • Ууланд хэрхэн аюулгүй зөв авирах, тоног төхөөрөмжтэй зөв харьцаж хэрэглэх үзүүлэн сургуулилт хийж аялагчдыг дадлагажуулах, аялагч нарт тухайн орон нутгийн брэнд болсон бараа бүтээгдэхүүн сувинерийг санал болгох.
  • Аялах газраа сайтар судалж явах зам, газрынхаа маршрутыг тодорхойлох, аялалд гарахын өмнө шаардлагатай тоног төхөөрөмж, материал хэрэгслийг сонгож бэлтгэх.
  • Шуудан мэдээллийг хавтаслах, компьютерт шивэх, удирдлагын самбар ажиллуулах зэрэг оффисын ажлыг гүйцэтгэх.
  • Моторт тээврийн хэрэгсэл жолоодож аялагчдыг аялалын эдлэн газраар тойрон аялуулах.

Мэргэжлийн ур чадвар

Гадаад хэл, түүх, байгалийн ухаан, газар зүйн мэдлэгтэй, тайлбарлан таниулах, хүнтэй харилцах, экологийн боловсролтой, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, удирдан зохион байгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй, харилцааны соёлтой, багаар ажиллах, удирдан зохион байгуулах, зурж дүрслэх чадвартай, байгалийн ухаан, нийгмийн ухаан, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар, өнгөний мэдрэмж, уран сайхны мэдрэмж, нийгмийн харилцааны мэдрэмж, алсын хараатай хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа сайтай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэлд өртөх, мэдлэг ур чадвар дутагдсанаас дотоод гадаадын иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөх. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Аялал жуулчлал, бизнесийн салбар.