ТОКАРЬЧИН /Machinists/

Хийж гүйцэтгэдэг ажил

Токарийн суурь машиныг ажиллуулах, тохируулга хийх, техникийн зургийн дагуу металл эд ангиудыг хийх, өөрчлөх, засварлах зэргээр нарийн багаж үйлдвэрлэх ажил хийдэг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Токарын машин, тоног төхөөрөмж хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Суурь машин, бутлагч машин, хурцлагч, зүлгэгч зэргийг ашиглан машины эд ангийг тодорхойлолтонд нийцүүлнэ. Бэлэн болсон эд ангийг нарийн хэмжүүрийн багаж ашиглан хэмжиж үзүүлэлт, тодорхойлолтонд нийцэж байгаа эсэхийг шалгах.
  • Суурь машин, бутлагч машин, хурцлагч, зүлгэгч машин ашиглан металл эд ангиуд, сэлбэг хэрэгслийг захиалгын дагуу хийж гүйцэтгэх.
  • Материал, дагалдах хэрэгсэл, багажийг машинд байрлуулж бэхэлнэ. Машины ажиллагааны үеэр хурд, ачааллыг тохируулах.
  • Бүтээгдэхүүний загвар, ажлын наряд, схем зураг, инженерийн мэдээллийг судалж үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, даац, ажиллагааны дарааллыг тогтоох.
  • Машины ажиллагаанд бэлтгэн шаардагдах материал, багажийг сонгоно. Тайрах, таслах байрлалд материалыг тавихын өмнө хэмжиж шугамдаж тэмдэг тавих.
  • Машины ажиллагааг ажиглах, чагнах зэргээр хянаж доголдлыг илрүүлж засвар үйлчилгээ шаардлагатай эсэхийг тогтоох.
  • Ажлын материалыг зохих ёсоор хөргөж чийглэнэ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг механикийн мэдлэг, энгийн математик, металлын шинж чанар, дизайн, машины горимын тухай мэдлэг ашиглан арчлах.
  • Ажлын материалыг байрлуулж бэхэлнэ. Машиныг үр ашигтай ажиллуулна. Засварласан сэлбэгийг тоног төхөөрөмжид суурилуулах буюу шинэ тоног төхөөрөмжийг суурилуулна. Машиныг цэвэрлэж хөргөж тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бохирдол, зэврэл, толбо болон гадны материалтай холигдсон хэсгийг арилгаж арчлах.
  • Хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүнийг ямар материалаар хийсэн, хийх гэж байгаа талаар зөвлөгөө өгөх.
  • Машины компьютерээр удирдагддаг багаж, хэсгүүдийн программыг компьютерт оруулна. Машиныг удирдах удирдлагыг суурилуулж компьютераас машины үйл ажиллагааг хянах командуудыг оруулах.
  • Инженерүүд, удирдлага үйлдвэрлэлийн ажилтнуудтай техникийн мэдээлэл солилцож уулзана. Гар багаж болон цахилгаан багаж ашиглан машин, тоног төхөөрөмжийг задалж доголдолтой эсэхийг шалган согог, доголдолтой эд ангиудыг солих.

Мэргэжлийн ур чадвар

Машин тоног төхөөрөмж, бүтэц, тохиргоо засварын талаар мэдлэгтэй, техникийн карт унших чадвартай. 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, орон зайн баримжаа, харааны мэдрэмжтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хурдан шаламгай, хөдөлгөөний эвсэлтэй, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, санаачлагатай, хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай, нягт нямбай, хянамгай, ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэшсэн мэргэжилтэн, мастер болох, сэлбэг, эд ангийн үйлдвэрлэл эрхлэх.