КОЛЛЕЖ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАГШ /Economics teachers, Postsecondary/

Хийж гүйцэтгэдэг ажил

Их, дээд сургуулийн оюутнуудад эконометрикс, үнийн онол макро болон микро эдийн засаг зэрэг сэдвээр лекц уншина. Их, дээд сургуулийн багш нь өөрийн мэргэжлийн хүрээнд лекц, семинар, лаборатори, дадлага зэрэг зохион байгуулалтын хэлбэрээр мэдлэгээ дамжуулан сургалтад оролцоно. Гэхдээ шууд утгаар оюутанд зааж сургах, шинэ мэдлэг олгох биш, харин бие дааж мэдлэгийн цар хүрээг хэрхэн тэлэх, ямар арга хэрэглэн юуг сурах талаар санаа өгч чиглүүлнэ. Багшийн үйл ажиллагаа зөвхөн онолын энгийн мэдлэг олгох, мэдээлэл хийх, тоо баримт, түүхийн холбоо уялдаа, шинжлэх ухааны онол, зүй тогтол зарчим зэргийг ойлгоход нь оюутнуудад туслах ажил хийнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Интернэт, компьютер, олшруулагч, хэвлэгч, скайнер, хичээлд хэрэглэгдэх хэрэглэгдхүүн болон тоног төхөөрөмжүүд, DVD, VCD, хуурцаг, тоглуулагч, хөгжим, флаш гэх мэт. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эдийн засагч мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Оюутны гэрийн даалгавар, курсийн ажлыг дүгнэж, оюутны семинарын хичээлийг удирдах. Явцын болон улирлын тестүүд бэлтгэж, оюутны мэдлэг чадварыг үнэлж дүгнэх. Түүнчлэн оюутны өдөр тутмын ирц, явцын шалгалтын дүн болон бие даалтын ажлын оноо бүрийг сайтар бүртгэх.
  • Эдийн засгийн хичээлээр тодорхой сэдвийн хүрээнд илтгэл, реферат бэлтгэж хэлэлцүүлэх. Интернэтээс эдийн засгийн хичээлтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл хайж, мэдлэгийнхээ хүрээг өргөжүүлэх талаар оюутанд зөвлөх.
  • Томоохон бүлэг сэдэв бүрийн дараа шүүлэг шалгалт авч, оюутны мэдлэгийг бодитой үнэлж дүгнэх.Танхимын сургалтаас гадна оюутныг хөгжүүлж сэдэлжүүлэх зорилгоор төрөл бүрийн тэмцээн, уралдаан, мэтгэлцээн, АСТ болон олимпиадыг мэргэжлийн бусад багш нарын хамт зохион байгуулах.
  • Мэргэжил нэгт ахмад болон залуу багш нараасаа суралцах, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт- семинар, хурал зөвлөгөөнд оролцох болон гадаад, дотоодын магистр, докторын сургалтад хамрагдаж, мэдлэгээ гүнзгийрүүлэх талаар санаачилгатай ажиллах.
  • Оюутнуудад зөвлөх болон туслах зорилгоор оффист ажиллах хуваарь гаргаж мөрдөх.
  • Хичээлд хэрэглэгдэх ном, сурах бичиг, лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн захиалгыг сургалтын албаар дамжуулан номын сан, санхүүгийн хэлтсээр ахлуулсан мэргэжлийн комисст хандах.
  • Жил бүр оюутны элсэлт, төгсөлт, дадлага, ажлын байрны захиалга зэрэг кампанит ажилд оролцох.
  • Сургалт болон захиргааны баг, комисст орж ажиллан, байгууллагын дүрэм журам, факультет болон тэнхимийн асуудлаар шийдвэр гаргахад оролцох.

Мэргэжлийн ур чадвар

Эдийн засгийн түүхийн өргөн мэдлэгтэй, эдийн засагчаар ажиллаж байсан туршлагатай, эдийн засгийн прагматик мэдлэгтэй, түүхэн шилдэг эдийн засагчдын талаарх мэдлэгтэй, монгол улсынмакро болон микро эдийн засгийг хөгжүүлэх үзэл баримтлалтай, гадаад хэлний мэдлэгтэй, илтгэгч, тайлбарлан таниулах, интернэт, компьютерийн хэрэглээ эзэмшсэн, заах арга зүйтэй, тооцоолох програм, тоног төхөөрөмж ашиглах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, харилцааны соёлтой, хүлээцтэй, сонсох чадвартай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, бие дааж болон багаар ажиллах, шийдвэр гаргах, манлайлах, ажлын ачаалал даах чадвартай байх. 

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Стресст орох. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Шинжлэх ухаан, боловсролын салбарт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, удирдах ажилтан. Тухайн чиглэлээр докторын сургалтанд хамрагдаж өөрийн мэдлэг, дадлага, туршлагаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой.