ЭРЭГТЭЙ ҮСЧИН /Barbers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Эрэгтэй хүний үс, сахал тайрах, засах, хэлбэр оруулах, үсийг химийн бодисоор буржийлгах, үсэнд залгаа хийх, нэмэлт үс хийх, хүзүү болон хуйханд массаж хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Мэргэжлийн сургууль, сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх, мэргэжлийн зэрэгтэй байх.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Үсчний суудал, тэргэнцэр, угаалтуур, уурын аппарат, толь, бүх төрлийн сам, үсний сэнс, үсний индүү, халуун хайч, үс хэлбэржүүлэх багаж хэрэгсэл, хими будгийн хэрэгсэл, үс засах, хусах багаж хэрэгсэл, алчуур, хамгаалалтын хэрэгсэл, халуун малгай, хумс заслын иж бүрдэл, ажлын хувцас гэх мэт.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Үйлчлүүлэгчийн нэрийн карт хөтөлж, үйлчлүүлэгчид хэрэглэсэн материал, үзүүлсэн үйлчилгээ, авсан хөлсийг тэмдэглэх, хийсэн үйлчилгээг бичиж үйлчилгээний ажилтанд өгөх, үйлчилгээний хөлс тооцож авах.
  • Ажлын байрыг цэвэрлэж, ариутгаж цэгцлэх, ажлын багаж хэрэгсэл, материалын захиалга өгөх.
  • Үйлчлүүлэгчтэй зөвлөж үйлчилгээг сонгох, үйлчлүүлэгчийн үсний хэв шинжийг механик болон аппаратын аргаар тодорхойлох, үс угаах, арчлах.
  • Нүүр, хүзүү, хуйхны массаж хийх, сахал хуузыг хусах, хэлбэржүүлэн засах.
  • Үсэнд зориулсан химийн уусмал, багаж хэрэгсэл ашиглан үсийг буржийлгах, шулуутгах, будах, үсэнд залгаа буюу нэмэлт үс хийх.
  • Сахал хусах үйлчилгээний дараа арьс арчлах.
  • Үс засалтын арга техник, сүүлийн дэвшилтэт технологийг бие даан суралцаж үйлчилгээнд нэвтрүүлэх, үс гэмтсэн, уналт үүссэн шалтгааныг тодруулж шаардлагатай үйлчилгээ хийх, зөвлөгөө өгөх.
  • Арьс, үс, хуйх, хумс арчилгааны бараа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид санал болгох ба борлуулах.

Мэргэжлийн ур чадвар

Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага биелүүлэх, сахих, үсний бүтэц, шинж, арчилгааны мэдлэгтэй, нүүрний төрх байдалд тохируулах засах, шинийг санаачлагч, уран сайхны мэдрэмжтэй, үс засалтын тоног төхөөрөмж ажиллуулах, хүнтэй харьцах, орчин үеийн чиг хандлагыг олж мэдэх, хэрэглэх, шийдэл гаргах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалттай, цагийн менежмент сайтай, харилцааны болон үйлчилгээний соёлтой, бүтээлч сэтгэлгээтэй, нягт нямбай, багаар ажиллах, ачаалал даах чадвартай, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт сайтай, сэтгэн бодох чадвартай, өнгөний болон уран сайхны мэдрэмжтэй, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаа сайтай, гарын эв дүйтэй, хөдөлгөөний эвсэлтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэл, бэртэл, өвчлөлд өртөх.

Ирээдүйд ахих дэвших боломж

Гоо сайхан, үс заслын болон загварын салбарт.