ДУГУЙ ХИЙГЧ /Tire builders/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хаймран хийцээр дугуй хийх машиныг ажиллуулдаг.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Үйлдвэрийн тоног төхөөрөмж, гар багаж, ажлын хувцас, хамгаалах хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд үйлдвэр дээрх сургалтанд хамрагдсан байх шаардлагатай. 

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хаймран хийцийг тодорхой хэмжээсүүдээр тайрч, үзүүрүүдийг хамтад нь даралтанд оруулж, үргэлжилсэн хэсгүүдийг үүсгэх, чиглүүлэгчтэй утаснуудыг байрлуулж, дамрыг утаснуудад холбон үзүүрүүдийг татан эргүүлж ажиллуулах.
  • Хэв сайн гаргахын тулд уусмал түрхэх, цацах ба дугуйг бат бөх, хэв сайтай болгохын тулд давтан үйлдэх.
  • Хагас боловсруулсан хаймрыг дугуйны ерөнхий хэвэнд оруулж, вулканжуулах, дахин хэвлэх, дахин давтах.
  • Илүүдэл хаймар буюу согог дутагдалтай хэсгүүдийг тайрах, бэлэн болсон дугуйг цэвэрлэж будах.
  • Хуучирсан дугуйны гэмтэл, хагархай, цоорхой, нүхийг шалгаж, дугуйг дахин ашиглах боломжтой эсэхийг тогтоох.
  • Вулканжуулах процесст зориулж дугуйны хэвийг засах, овгор товгор хэвүүдийг гараар буюу хутгаар материалд оруулж эргүүлэх.
  • Дугуйг хэмжиж, хэрэглэх хэвийн хэмжээг тодорхойлох, дугуйг вулканжсан цементээр шүрших, дугуйнд хийх ажиллагаа дуусмагц түүнийг машинаас суллах.
  • Дугуйны хаймрын үзүүрүүдэд цементэн түрхлэг түрхэж, зууралдах чадварыг нэмэгдүүлэх.
  • Дамжлагын тавиураас хэвнүүдийг авч бүлүүрүүдийн үзүүрт жагсаан байрлуулах.
  • Гар багаж болон хэмжигчүүдийг ашиглан хэвэнд сунгах ролик болон бүлүүрүүдийг материалын өргөнтэй нийцүүлэн байрлуулах.
  • Дотуур хаймар болон эцсийн гаднах давхаргуудыг дугуйнд хийх.

Мэргэжлийн ур чадвар

Техникийн мэдлэгтэй, тоног төхөөрөмж болон системийн үйл ажиллагааг хянах, материалын чанар, түүхий эдийн шинж чанарын талаар зохих мэдлэгтэй 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Бүтээлч сэтгэлгээтэй, хурдан шаламгай, хүч тэнхээ, хөдөлгөөний эвсэлтэй, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, санаачлагатай, хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай, нягт нямбай, хянамгай, ачаалал даах чадвартай

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөөгүйгээс осол, гэмтэл гарах.

Ирээдүйд ахих дэвших боломж

Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэшсэн ажилтан, мастер, хувийн цех эрхлэх