ХОГ ХАЯГДАЛ БОЛОН ХОЁРДОГЧ ТҮҮХИЙ ЭД ЦУГЛУУЛАГЧ /Recycling machinist/

Хийж гүйцэтгэдэг ажил

Чингэлгээс хог хаягдал, хоёрдогч түүхий эдийг цуглуулах, төрлөөр ангилах ба ачааны машинд ачиж, буулгах шаардлагатай тохиолдолд ачааны машин жолоодно.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Ачааны машин, преслэгч машин, уут, агуулах сав, ажлын хувцас, хэрэглэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Жолооны сургалт төгсөж, С ангилаллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Заагдсан маршрут зааврын дагуу хог хаягдлыг тодорхой хугацааны давтамжтайгаар ачиж, цэвэрлэх.
  • Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахын тулд хогны машины өмнөх чиглэл, замыг шалгах.
  • Ачих шаардлагатай хог байгаа газар хогны машиныг аваачих, цугласан хог хаягдал шахах тоног төхөөрөмж ажиллуулах. 

Мэргэжлийн ур чадвар

Дахин боловсруулагдах түүхий эдийг ялгаж таних чадвартай, техникийн мэдлэгтэй, тоног төхөөрөмж болон системийн үйл ажиллагааг хянах чадвартай.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ажигч гярхай, анхаарал төвлөрөлт сайтай, бүтээлч сэтгэлгээтэй, хурдан шаламгай, орон зайн баримжаалал, анхаарал төвлөрөлт, харааны чадвар сайн, хурдан шалмаг, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Халдварт өвчин, харшил, гэмтэл бэртэл гарах. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Байгаль хамгаалал, тээврийн салбарт мэргэшсэн ажилтан, жолоочоор ажиллах, мастер, дадлагажуулагч багш.