ХЭВЛЭГЧ /Publisher /

Хийж гүйцэтгэдэг ажил

Хэвлэгч нь дижитал болон хөөмөл хэвлэл, чулуун бар, уян бар, сийлбэр, сонин хэвлэл, бусад хэвлэлийн машин, тоног төхөөрөмжийг суурилуулж, ажиллуулна. Хувилан олшруулах, өгөгдсөн даалгаврыг хэвлэх машин ашиглан хэвлэн гаргана. Баримтыг уншиж, танилцан хэвлэл гаргацтай, өө сэвгүй, алдаагүй эсэхийг хянаж ажиллана. 

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Хэвлэлийн машин, тоног төхөөрөмж, ажлын хувцас, багаж хэрэгсэл.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэргэжлийн сургуульд суралцсан, мэргэжлийн үнэмлэхтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Хэвлэх машины холбогдох төхөөрөмжийг суурилуулах, үйл ажиллагааг тохируулах, хянах.
  • Бэх болон уусгагчийн тунг стандартад тохируулан холих, хэвлэх үйл явцын үед цаас болон бэхний нийлүүлэлтийг тохируулах.
  • Хэвлэлийн чанарын стандартыг хангах, туршилтын хувийг тулган шалгах, үнэлгээ өгөх, доголдлыг илрүүлэх.
  • Хөөмөл хэвлэл, чулуун бар, уян бар, сийлбэр хэвлэл болон шугаман хэвлэлийн системийг ашиглан төрөл бүрийн хэвлэмэл бүтээдэхүүн үйлдвэрлэх.
  • Бага оврын офсет хэвлэлийн чулуун бар, хэв буулгах бул бэлтгэх.
  • Хэвлэлийн чанар болон хэвлэлийн машины үйл ажиллагааг хянах, хэвлэлийн машиныг засах, цэвэрлэх, үйлчилгээ хийх, тохируулах.
  • Дижитал хэвлэлийн зураг үйлдвэрлэх, зураг хөрвүүлэх.

Мэргэжлийн ур чадвар

Хэвлэлийн технологийн мэдлэгтэй, зөв бичгийн дүрэм сайн мэддэг, гадаад хэлний зохих мэдлэгтэй 

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай, тэвчээртэй, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, мэдрэмжтэй, нүд гарын хөдөлгөөний зохицолдолгоо сайтай, хариуцлагатай, ажлын ачаалал даах чадвартай.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс үйлдвэрийн осол, гэмтэлд өртөх. 

Ирээдүйд ахих дэвших боломж

Салбарын мэргэшсэн ажилтан, мастер, ахлах, менежер.