ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖЕР/Real Estate Managers/

Хийж гүйцэтгэдэг ажил

Худалдаа, аж үйлдвэрийн болон оршин суух газрын үл хөдлөх эд хөрөнгө, өмчийг худалдах, худалдан авах, түрээслэх буюу удирдлагын үйл ажиллагааг төлөвлөх ба зохицуулах ажлыг хийнэ. Оршин суугаа газар дахь менежерүүд буюу хөлслөгчид, эздийг хооронд нь холбож ажиллана. Орон нутгийн холбооны гишүүдийн тулгамдсан хэрэгцээг хангахын тулд тэдэнтэй зөвшилцөнө.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, олшруулагч, хэвлэгч, скайнер, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хууль дүрмийн эмхэтгэл, өмч хөрөнгийн тухай ном хэвлэл, гарын авлага, өдөр тутмын сонин сэтгүүл гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Эрх зүй, эдийн засаг, бизнесийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

• Хууль тогтоомжийн дагуу хожмын хөлслөгчдийн сонгогдох эрхийг тодорхойлох болон гэрчлэх бичиг баримт, дүрэм журмыг боловсруулах.

  • Албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг зохицуулах ба удирдах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх.
  • Сар бүрийн авах татвар, түрээсийн хөлс, урьдчилгаа, даатгал, шагналын төлбөр, зээл (барьцаа), төлөх татвар болон үйл ажиллагааны эрсдэлд учирсан зардлыг нэгтгэн удирдах.
  • Засвар үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлохын тулд учир шалтгаан, боломж, тоног төхөөрөмжийг тогтсон дэг журмаар шалгах.
  • Менежментийн дүрэм болон хууль тогтоомжийн дагуу санал хүсэлт, зөрчил зөрөлдөөнийг зохицуулах ба асуудлыг шийдвэрлэх.
  • Худалдаа арилжаа, түрээсийн буюу ашиглалтын үйл ажиллагаа, ашиглагдсан тусгай зөвшөөрөл, техник үйлчилгээ, үйл ажиллагааны зардал, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлын мэдээ гаргах.
  • Худалдаа, үйлдвэрийн болон орон нутгийн өмч хөрөнгийн сайжруулалт, үйл ажиллагаа, техник үйлчилгээ, захиргааг удирдах ба хянаж шалгах.
  • Өмч хөрөнгө үзүүлэхийн тулд ирээдүйн түрээсээр авагчидтай уулзах, түр зуурын эзэмшлийн хугацааг тайлбарлах ба орон нутгийн талаарх мэдээллээр хангах.
  • Өмч хөрөнгийн худалдаа, түрээс, хөгжлийн талаар гэрээ хэлцэл хийх ба холбогдох баримт бичиг, маягтыг бүрдүүлэх, шалгах.
  • Арилжааны болон оршин суугаа газрын өмч хөрөнгийн хувьд ерөнхий техник үйлчилгээ, их засвар, өөрчлөн загварчлалын болон барилгын төсөл төлөвлөх ба цагийн хуваарьт оруулах, зохицуулах.
  • Үл хөдлөх хөрөнгийн техник үйлчилгээ, аюулгүйн үйлчилгээ, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээний арга хэмжээний гэрээ, хэлцэл бэлтгэх, байгуулах.
  • Өмч хөрөнгийн хувьд нарийвчилсан төсөв болон санхүүгийн тайлан бэлтгэх.
  • Барилга болон техник үйлчилгээний материал, тоног төхөөрөмж, тавилга худалдан авах.
  • Өмч хөрөнгийг тодорхойлохын тулд өмч хөрөнгийн үнэ цэнэ, татвар, бүсчлэл, хүн амын өсөлт болон худалдааны багтаамж, хэв маягийн талаарх мэдээллийг задлан шинжлэх.
  • Нийтийн талбай цэвэрлэх, гэрэлтүүлгийн гэрлийн шилийг солих ба өмч хөрөнгийн жижиг засвар хийх.
  • Түрээс болон зар сурталчилгааг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхийн тулд холбогдох хуулийн байгууллагатай зөвшилцөх.

Мэргэжлийн ур чадвар

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн чиг хандлагыг судлах, таамаглал дэвшүүлэх, үл хөдлөх хөрөнгийг үнэ цэнийг үнэлэх, бүрдүүлэх, түрээслэх, худалдах гэрээний төсөл, баримт бичгийг боловсруулах, гэрээ, хэлцэл байгуулах,гэрээ, хэлцэл байгуулах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүй, техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, багаар ажиллах, ачаалал даах, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн чиг хандлагыг судлах, таамаглал дэвшүүлэх ур чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Ажлын ачаалал болон өмч хөрөнгийн гэрээ хэлэлцээртэй холбоотой эрсдэл гарч болно.

Ирээдүйд ахих дэвших боломж

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний  мэргэжилтэн, худалдааны төлөөлөгч, хөрөнгө оруулалтын менежер хийх боломжтой.