ХИМИЙН БОЛОН ЭМИЙН БОДИСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ/Sales Representatives, Chemical and Pharmaceutical/

Хийж гүйцэтгэдэг ажил

Хүчил, үйлдвэрлэлийн химийн бодис, хөдөө аж ахуйн химийн бодис эм тариа болон усан цэвэршүүлэх материал хэрэгсэл зэрэг химийн буюу эмийн бүтээгдэхүүн үйлчилгээг зарж борлуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, тооны машин, химийн болон эмийн бодис худалдаалахтай холбоотой эрх зүйн баримт бичгүүд, бусад шаардлагатай хэрэгслүүд гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Энэхүү ажлыг хийхэд ажлын байран дээр дунд хугацааны дадлага хэрэгтэй.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  • Ирээдүйн хэрэглэгч нарт эмийн болон химийн бүтээгдэхүүнүүдийг сурталчилж худалдах, ус цэвэршүүлэх багц бүтээгдэхүүний ач холбогдлыг хэрэглэгч нарт тайлбарлаж, ус боловсруулахад гарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд хэрэглэдэг химийн бодисуудыг зарж борлуулах.
  • Хэрэглэгч нарт үйлчилгээний үнийг тооцон гаргаж өгөх ба ус хэрхэн зөв цэвэршүүлэх талаар зөвлөх.
  • Эмийн бүтээгдэхүүнүүдийн шинж чанар, клиникийн судалгааны талаар эмч, шүдний эмч, эмнэлгүүдийн болон эмийн худалдааны байгууллагуудын ажилтнуудаас зөвлөгөө авах.
  • Эмийн дээжүүдийг харилцагч нарт түгээж, эмийн бүтээгдэхүүнийг хангах захиалга авах, багц тестүүд, гарын авлага материал, химийн цэвэршүүлэлтийн талаарх мэдлэгээ ашиглан усан системийн тоног төхөөөрөмжинд гарч буй химийн өөрчлөлтүүдийг шалгаж, шинжилж, туршиж, ажиглах.

Мэргэжлийн ур чадвар

Эм зүй, химийн болон эмийн бодис үйлдвэрлэл, ашиглалтын чиглэлээр мэргэшсэн, интернэт, компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах,санхүү, нөөцийг төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, тайлагнах, илтгэх чадвар, харилцааны арга техникүүдийг эзэмшсэн байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Үнэрлэх, гар, нүдний баримжаа, нягт, нямбай, харилцааны арга, техник эзэмшсэн, ажил, мэргэжлийн болон бизнесийн ёс зүй,тушилт, шинжилгээ, ажиглалт явуулах, мэдээлэл цуглуулах, нэгтгэн дүгнэх, багаар болон бие дааж ажиллах чадвартай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн.

Ажлын явцад гарч болох эрсдэл

Санхүүгийн алдагдал, харилцагчдын химийн болон эмийн бодисын буруу хэрэглээ.

Ирээдүйд ахих дэвших боломж

Дэлхийн болон Монголын нэр хүнд бүхий бренд бүтээгдэхүүний албан ёсны борлуулагчаар ажиллах боломжтой.